12 сар 23, 2024

У.Отгонбаяр: Гишүүний үнэмлэхээ гардан авлаа

Хариуцлага ёсзүйн гэрээ байгууллаа

2024.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшиж тус намын даргатай 2024.05.29-ний өдөр хариуцлага ёсзүйн гэрээ байгуулав. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ: Та бүхэнд шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн түүчээ болохыг ерөөе. Улсын их хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ. Энэ утгаараа нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж амжилт хүсэв. Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн реформ юм. Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна гээд 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдэд сонгуульдаа амжилттай оролцож ялалт байгуулахыг хүсэн ерөөв. Ухнаагийн Отгонбаяр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй юм. Ухнаагийн Отгонбяр 2002-2006 онд Монгол Улсын Их Сургуульд улстөр судлаач, нийгэм судлалын багш мэргэжил эзэмшсэн. 2011-2014 онд Нью-Энгланд Их Сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. 2006-2009 онд Үйлдвэр худалдааны яамны мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2009-2011 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дэд дарга, 2015-2019 онд Барилга хот байгуулалтын яамны газрын даргын албыг хашсан. Харин одоо Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. У.Отгонбаярын аав Ухнаа гуай Сүхбаатар аймгийн уугуул учраас зүүн бүсийг хөгжүүлэх даалгавар намаасаа авч Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт нэр дэвшиж байна. Харин түүний ээж Цэнд гуай Говь-Алтайд төрж өссөн учраас яах аргагүй Говь-Алтай аймгаас төрсөн сэхээтнүүдийн тоонд зүй ёсоор орох юм. У.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү гэдгээр монголчууд андахгүйгээс гадна, түүнийг хүчтэй өрсөлдөгч хэмээн улстөрийн хүрээнийхэн харж байна. 

У.Отгонбаяр: Нэр дэвшигчиддээ амжилт хүсье

2024.06.11. Монгол Улс. Хэнтий аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6-р тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Чингис хотод нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, 
УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ: Энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тиймээс улс төрийн намуудтай зөвшилцөн, Үндсэн хуулийн холимог тогтолцоонд шилжиж, төлөөллийн тоог нэмэгдүүлсэн нь олон улсын геополитикийн шуурганд тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсныг дурдлаа. Мөн энэ цаг үе бол өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, Шинэ сэргэлтийн реформ юм. Реформ бол хувьсгал биш. Реформ нь гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах шинэчлэл юм. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдэж, Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Системийн авлигын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол ардын нам заавал ялах ёстой гэв. Зүүн бүсэд энэхүү концепцыг амжилттай хэрэгжүүлж чадах хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн гэв.

У.Отгонбаяр: Хэнтий аймгийг түүхэн аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

2010.06.11. Монгол Улс. Хэнтийн аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж Чингис хотод нээлтээ хийлээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцийг ирэх дөрвөн жилд МАН хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зүүн бүс нутагт сумдыг холбосон автозам, дэд бүтэц, театр, сургууль, цэцэрлэгийн барилга, чуулга, музейн хөрөнгө оруулалтууд энэхүү концепцын хүрээнд хийгдсэн. Түүхэн аялал жуулчлал бол гадаадын жуулчдыг татах, эдийн засгаа тэлэх боломж юм. УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч Ухнаагийн Отгонбаяр: МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог нь улс орон, бүс нутгуудаа илүү томоор тусгаж, иж бүрнээр нь төлөвлөн, шинжлэх ухаанч шийдэлд үндэслэж хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлнэ. Тиймээс бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийснээр Ардын намын ялалт ард түмний ялалт болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо. Бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлтийн реформыг бүс нутагт хэрэгжүүлж, шинэ цагийг авчрах мөрийн хөтөлбөрөө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчдод танилцуулав. Үүнд:

  • Түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал,
  • Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик,
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлнэ гэжээ 

Ерөнхий сайдаар ахлуулсан Монгол Ардын Намын нэр дэвшигчид Хэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж ийнхүү бүсчилсэн хөгжлийн реформ хийх мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Зүүн бүсийн залуучууд бид БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА бүтээнэ. Хан Хэнтийчүүд Бүсчилсэн хөгжлийг бүгдээрээ дэмжиж нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.

У.Отгонбаяр: Дорнод аймгийн нисэх буудлыг өргөжүүлнэ

2010.06.11. Монгол Улс. Дорнод аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Отгонбаяр сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймагт үргэлжлүүлж байна. Тэрбээр халуун дулаанаар хүлээн авч уулзаж, дэмжихээ илэрхийлж буй Дорнод аймгийн иргэд сонгогчдод талархсанаа илэрхийлье. Та бүхний сонголт шударга ёсны тэмцлийн улам бадрааж, ард түмэн ялна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Өрнө-Дорныг холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт-Түмэнцогт чиглэлийн автозамын 418 километр замыг Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаар дамжуулан барих, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжих зэрэг ажлууд тусгагдсаныг бодит ажил болгох шийдлийг нэр дэвшигчид ярилаа. Чойбалсан хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг хангасан бүтээн байгуулалтууд хийгдэж байгаад талархалтай байгаа аж. Малчдын хувьд нийгмийн даатгалын 50 хувийн төрөөс даах шийдвэр болон Шинэ хоршоо хөдөлгөөнийг үр дүнтэй гэдгийг хэлж байв. Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Дорнод аймаг 85 мянга орчим хүн амтай, 52 мянга орчим сонгогчтой. Өнгөрсөн дөрвөн жилд Ульхан, Хавиргын боомтуудын авто замын ажлууд, Чойбалсан хотод Дулааны станц, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байна. Тухайлбал, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг хэдхэн хоногийн өмнө ашиглалтад оруулсан. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм. Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Отгонбаяр ахынхаа эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэхээ илэрхийлж буй юм.У

У.Отгонбаяр: Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөнө

2010.06.11. Монгол Улс. Сүхбаатар аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшигч Ухнаагийн Отгонбаяр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод сурталчилгаагаа эхлүүллээ. Тэрбээр наран ургах зүгийн сонгогчид маань сайхан хүлээж авлаа хэмээн тодотгов. МАН-ыг үндэслэгч, Их жанжнаараа овоглосон Сүхбаатарчууд нэр дэвшигчдийг төв талбайдаа халуун дотноор угтан авч, Д.Сүхбаатарын хөшөөнд нэр дэвшигчид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Монголын Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Бүсчилсэн хөгжлийн бодлого. Энэ дагуу зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг холбосон тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн дулаан хангамжийн системийг байгуулах, Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүсийн эмнэлэг байгуулах, Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон талт бодлого, зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гэж байгааг, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-аас төсөв, хөрөнгийг нь шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг нэр дэвшигчид сонгогч түмэнд танилцуулсан юм. Бүсчилсэн тойргоор түүхэнд анх удаа явагдах сонгууль бол Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх шинэ 30 жилийн эх үндэс болно. Агуу их түүхийн өлгий нутаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаа:

  • түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин болгоё,
  • түүхэн аялал жуулчлалын бүтэн дүүрэн цагираг болгоё,
  • түүхэн аялал жуулчлалын жим биш зам болгоё гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.  

У.Отгонбаяр: Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын сонгогчидтой уулзав

2024.06.12. Монгол Улс. Сүхбаатар аймаг. УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид 2024.06.12-нд тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд, сонгогчидтой уулзаж өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, МАН-аас зүүн бүс нутагт хийх ажлууд, үүнийг гардан хэрэгжүүлэх байгаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан аймаг, сум бүрийн онцлог, бусдаас ялгарах байдлыг уялдуулж хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эрдэнэцагаан суманд гэхэд олон улсын зэрэглэлтэй Бичигт боомт оршдог. Хүрэн нүүрсний дөрвөн уурхайтай. Дархан цаазат Лхачин вандад уул, Зотол хан уул, Талын халиун буган сүрэгтэй, Егүзэр хутагтын мэндэлсэн Мэндсайханы дов зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд оршдог. Дарьганга сум төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай. Дарьгангын мөнгөн урлал, хурдан хүлгээрээ алдартай нутаг юм. Эдгээрийг түшиглээд зүүн бүсийн аялал жуулчлалын дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтыг татах, байгаль, соёлын өвийн цогцолборууд байгуулж Сүхбаатар аймаг руу жуулчдын урсгалыг татах боломж, гарц шийдлүүдийг МАН мөрийн хөтөлбөртөө бодитой тусгасныг нэр дэвшигчид онцлов. Зүүн бүсийн Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Ингэснээр зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх юм. Орон нутгийн иргэд, малчдын хувьд өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын улмаас ихээхэн хохирол амссан, Асгат сум л гэхэд нийт малынхаа тал хувийг алдсан, одоо 100 гаруй мянган толгой малтай зусаж байгаа аж. Харин Засгийн газраас зудын хүндрэлтэй үед малчдад зориулж Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс орны хэмжээнд зөв бодлогоор өрнүүлсэн нь цаг үеэ олсон оновчтой ажил болсон хэмээн үзэж байна. Мөн Монгол Ардын нам засагласан найман жилд авлигын эсрэг тэмцэл эрчимжиж, олон жил хуримтлагдсан өрийг дарж, олон жил гацаанд байсан боомтуудыг сэргээсэн зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн. 

У.Отгонбаяр: Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумын иргэдтэй уулзав

2024.06.14. Монгол Улс. Сүхбаатар аймаг. УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчдын уулзалтаа Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан суманд үргэлжлүүлэв. Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн томсгосон тойргийн давуу тал, МАН-аас зүүн бүс нутагт хийсэн болон хийх ажлууд, үүнийг ирэх дөрвөн жилд гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав. МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутаг руу, малчид, хөдөө аж ахуйн салбарынхан руу чиглэсэн Цагаан алт, Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Зүүн бүсийн эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Төрд малчдынхаа дуу хоолой болж ажиллахаа илэрхийлсэн. Мөн намын мөрийн хөтөлбөрт Хэнтий аймагт шинээр Дулааны цахилгаан станц барьж, Сүхбаатар аймгийн дулааны цахилгааны станцын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг эрс сайжруулна. Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хэлэв. Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх боломж, шийдлийг нэр дэвшигч У.Отгонбаяр иргэдэд танилцуулав. Танхимд хөл гишгэх зайгүй цугларсан хүмүүсээс энэ сонгуулиар хүмүүс МАН-д ямар ач холбогдол өгч байгааг харж болно, Бусад нам эвслээс ялгаатай нь МАН-аас нэр дэвшигчид боловсролтой, эрч хүчтэй, эвтэй залуус байна хэмээн ярьцгааж байв. Тухайлбал, Баяндэлгэр сумын иргэн Л.Сугаржав Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зундаа мал ахуйгаа хариулж, сүү цагаагаа борлуулдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих татварын бодлогууд туссан байна. Шинэ хоршоо хөдөлгөөнийг их зөв гэж бодож байгаа. Манайх есөн айлтай нийлээд хоршоо байгуулж, зээлийн хүсэлтээ өгсөн байгаа. Мөн зүүн бүсэд нүүрлэсэн зудын гамшигт малын хорогдол үлэмж хэмжээнд хүрсэн хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, Шинэ хоршоо хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөдөө, орон нутаг руу чиглэсэн олон ажил хийсэн. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг нь төр хариуцахаар болсон, хөдөөд ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгосон, багш, эмч нарын цалинг 70 хувиар нэмсэн зэргээр хөдөө рүү чиглэсэн бодлогын олон ажил хийж байгаа нь малчдын бодит амьдралд шууд мэдрэгдэж байгаа талаар иргэд ярьж байлаа. Тиймээс эдгээр ажлуудаа үргэлжлүүлж, шударга ёсны тэмцлээ илүү хүчтэй болгож, баялгийн өгөөжийг жирийн иргэд хүртэж эхэлсэн учраас эрч хүчтэй, залуу МАН-аас нэр дэвшигчдийг дэмжихээ Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан илэрхийлж байв.  

У.Отгонбаяр: Амралтын өдрийн мэнд хүргэе

2024.06.14-15. Монгол Улс. Сүхбаатар, Хэнтий аймаг. УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Отгонбаяр өчигдөр 100 жилийн түүхтэй Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ажиллав. Монголын ард түмний сайн мэдэх Монгол улсын харцага Ч.Өвгөнхүү, ардын жүжигчин дуучин Ш.Чимэдцэеэ, гавьяат тээвэрчин Б.Намхай, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Т.Намжим гээд олон алдартнууд төрсөн нутгийн иргэдтэй уулзсан юм. Нэр дэвшигч У.Отгонбаяр Уулбаянчууд маань шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд биднийг багаар нь дэмжихээ илэрхийлж, урмын үгсээр мялаан үдлээ. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе гэсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын 6-р тойрогт МУ-ын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ахлуулсан 7 нэр дэвшигч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Бүсчилсэн тойргоор түүхэнд анх удаа явагдах сонгууль бол Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх шинэ 30 жилийн эх үндэс болно хэмээн нэр дэвшигчид тодотгожээ. Залгуулаад УИХ-ын 6-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Галшар, Бор-Өндөр сумын иргэд, сонгодчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж сонгуулийн сурталчилгаагаа өндөрлүүлсэн. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Отгонбаяр өнөөдөр эртлэн босч, амралтын өдрийн мэнд дэвшүүлэв. Өнөөдөр амралтын өдөр ч, тэдэнд амрах зав үгүй. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид өнөөдрийн уулзалтаа Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаас эхлүүллээ. Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн реформыг бүс нутагтаа бүтэн дүүрэн хэрэгжүүлж, шинэ цагийг авчрах мөрийн хөтөлбөрөө Та бүхэндээ танилцуулж байна хэмээн уулзалтаа эхлүүлэв гэжээ. Ийнхүү нэр дэвшигчид үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл намынхаа мөрийн хөтөлбөрийг сонордуулж явна.  

Сүхбаатар аймгийн сонгогчидтой уулзав

2024.06.15. Монгол Улс. УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны тав дахь өдрийн уулзалтаа Сүхбаатар аймгийн Уул-Баян сумаас эхлүүлж, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар суманд үргэлжлүүлэв. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшигчид аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа. Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн холимог систем, томсгосон тойргийн давуу тал, жалга довоор талцдаг тогтолцоог халж, улс орны хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр гарах үр дүн, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал, баялгийн тэгш бус хуваарилалт, хууль бусаар хөрөнгөжсөн бүлэглэлийн эсрэг тэмцлийг ард түмэн дэмжиж буй шалтгаан, МАН-аас зүүн бүс нутагт өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, ирэх дөрвөн жилд зүүн бүсэд хийх томоохон бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлээд Сэцэн хандаа ирж буй зорилго зэргийг очсон сум, уулзсан иргэд сонгогч бүрд дэлгэрэнгүй танилцуулав. Сум орон нутагт ажлын байрны эрэлт их байдаг ч залуус ирж ажиллахгүй байгаа нь төв суурин газар ажиллах сонирхол нийтлэг болсонтой холбоотой аж. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум гэхэд 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэгтэй ч хүний нөөцийн хомсдолтой, мэргэшсэн эмч, багшгүйгээс эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хэлж байна. Зүүн бүсэд болсон зудын гамшигт мал олноор хорогдсон хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, Шинэ хоршоо хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа. Улсын хэмжээнд Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 2024.06.14-ны өдрийн байдлаар 5350 хоршоо байгуулагдаж, 632 нь 70 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Зүүн бүсэд тавь гаруй хоршоонд таван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Зүүн бүсэд мал аж ахуй, үйлдвэр технологийн парк байгуулах, дэд бүтцээр холбох томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Зүүн гурван аймагт сүүлийн хоёр жил дамнан байгалийн гамшиг, цас зуд тохиож мал ихээр хорогдсон. Энэ хүнд үед Засгийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлж, мал аж ахуйн салбарт, малчдад онцгойлон анхаарч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасныг нэр дэвшигч М.Ганхүлэг иргэдэд танилцуулсан. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Ц.Оюунгэрэл Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуйг төр, засаг нэгдүгээрт тавьж, анхаарал хандуулж байгаа нь маш зөв. Малчид бид төр эзэнтэй гэдгийг мэдэрч байна. Нэг жилийн хугацаанд эргэн төлөлт хийхгүйгээр зээл олгоно гэдэг бол сэтгэл гаргаж, нэгдэж нийлж чадвал малчдад зөв жишиг болно хэмээн ярилаа. Нэр дэвшигчдийн очсон сум бүрийн иргэд Засгийн газар баялгийн сангаас иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг хоёр удаа олгож, улс орны хэмжээнд хуримтлагдсан өрийг дарж, хүнд хэцүү байна гэж зовлон тоочилгүй далд эдийн засгаас хэн нэгний халаас руу ордог байсан их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэврийн оновчтой бодлогын үр дүн нь хөдөөгийн малчдад шууд хүрч байгаа талаар иргэд ярьж байлаа.

Бор-Өндөрчүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өндрөөр үнэлүүлэв

2024.06.15. Монгол Улс. УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Хэнтий аймагт үргэлжлүүлж байна. Нэр дэвшигчид аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө Бор-Өндөр сумын иргэд, сонгогчидтой уулзаж, танилцууллаа. Бор-Өндөр сум 13 мянга орчим хүн амтай, аймгийн төсөвтөө жилд 3.8 тэрбум төгрөгийн татаас өгдөг, уул уурхай түшиглэсэн томоохон сумдын нэг юм. Тус сумын нутаг дэвсгэрт Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр 1985 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1500 гаруй ажилтантай, жонш, төмрийн хүдэр экспортолдог. Өөрийн орлого болон давсан орлогоо Иргэдийн төлөөлөгчийн хурлаараа хэлэлцэн шийддэг Монголын томоохон сумдын нэг юм. Тус суманд 2012-2016 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол, 2020-2024 онд төсөв болон бусад хэлбэрээр 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ талаар Бор-Өндөр сумын  Засаг дарга  Г.Адъяабилэгт: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд манай суманд ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлээд буцсан. Өдгөө биеллээ олоод байна. 40-өөд жил засвар хийгээгүй байсан инженерийн шугам сүлжээний их засвар шинэчлэлийг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Хамгийн сүүлд гэхэд Хүүхэд залуучууд спорт, хөгжлийн төвийн барилгын 13.2 тэрбум төгрөг улсын төсөвт суусан, барилгын ажил эхлээд явж байна. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга долдугаар сард,  200 хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг аравдугаар сард ашиглалтад орох аж. Мөн Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50 км авто замтай болсон байна. Үүнийг Чингис хоттой холбох 180 км автозамын 22 тэрбум төгрөг энэ оны улсын төсөвт тусгагджээ. Замын- Үүдийг Ульхан боомттой холбох, Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замууд Бор-Өндөрөөр дайрах юм. Ингэснээр уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал хөгжих суурь болно гэж иргэд үзэж байна. Нэр дэвшигчид Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дэд бүтцээр холбож, нэгдсэн бодлогоор хөгжүүлнэ гэдгийг тодотгов. Энэ талаар нэр дэвшигч, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар есөн жил ажиллахдаа хүнээ дагасан хөрөнгө оруулалт хамгийн чухал юм билээ. Уул уурхайн баялгаас олсон ашгаа тэгш, хүртээмжтэй хуваарилахаас эхэлнэ. Намайг анх Засаг даргын ажил авахад манай аймаг Хүний хөгжлийн индексээр 21-т жагсаж байсан бол одоо боловсролын түвшингээрээ тэргүүлэгч аймаг болсон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар бол хэзээнээсээ ах, дүү аймгууд. Сэцэн ханы хөгжлийн төлөө багаараа нэгдэж ажиллана гэв. Нэр дэвшигч Ц.Идэрбат Бид өнгөрсөн 30 жилийн тоглоомын дүрмийг өөрчилнө. Хэн ч гарсан ялгаагүй гэсэн мухардал арилж, ард түмний баялгаас хулгай хийхийг зогсооё. Энэ талаар намын дарга, Ерөнхий сайд  тууштай тэмцэж байгаа. Энэ сонгууль бол 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, ард түмэн ялах уу гэдгийг шийдэх жил. Алдагдсан найман жил биш ард түмний баялгийг эргүүлэн авчирч байгаа он жилүүд юм шүү гээд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалав. МАН-ын засаглалын үед тус суманд томоохон бүтээн байгуулалтууд олноор хийгдэж, залуус ажиллаж, амьдрахад таатай нөхцөл бүрдсэн. Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр нь өргөн цар хүрээтэй байгаад иргэд ам сайтай байна.

МАН-аас Зүүн бүсэд нэр дэвшигчид Хэнтийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд ажиллав

2024.06.16. Монгол Улс. Хэнтий аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа зургаа дахь өдрөө үргэлжлүүлж, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын сонгогчидтой уулзаж, зүүн бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Дархан сум дөрвөн багтай, хөдөө аж ахуй дагнасан нутаг бөгөөд тэмээний тоогоор Хэнтий аймагтаа тэргүүлдэг. 2023 оны жилийн эцсийн тооллогоор  270,221 тоо толгой малтай байсан бол өнгөрсөн өвөл төмөр зуд нүүрлэсний улмаас нийт малын 50 гаруй хувь нь хорогдсон. Иймд малчдын амьдрал ахуйг дэмжих, малчдыг чадавхжуулах Шинэ хоршоо хөдөлгөөн эхлүүлсэнд, малчдын нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэж өгсөнд малчид талархаж байв. Бүсийн хэмжээнд боомтын сэргэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймагт хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд иргэдэд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна. Баянмөнх суманд сүүлийн найман жил МАН тогтвортой засаглаж байна. Өнгөрсөн жилүүдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр спорт цолцолбор, бохирын шугам, цэвэрлэх байгууламж, Эрүүл мэндийн төвийн урсгал их засвар, цэцэрлэгийн барилгыг өргөтгөсөн байна. Энэ оны төсөвт сум доторх далан, гэрэлтүүлэгтэй, явганы хүний замтай гурван километр засмал зам тавихаар тусгагджээ. Дэлгэрхаан сум бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хэнтий, Дорнод,Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцын чухал маршрут юм. Энд Их Монгол Улсын анхны нийслэл Аураг хотын туурь оршдог төдийгүй Монголын нууц товчоог бичиж дуусгасан газар. Сумын нутагт Монголын нууц товчоо аялал жуулчлалын цогцолбор баригдаж, энэ онд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалт өрнөж байна. Аварга тосон рашааныг түшиглэн 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тус сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Соёлын төв, цэцэрлэг, сургуулийн их засвар хийгдэж, эмнэлгийн 10 ортой барилга шинээр ашиглалтад оржээ. Эмч, цагдаагийн байр баригдаж эхлээд байгаа гэжээ. Цэнхэрмандал суманд сүүлийн жилүүдэд шинэ цэцэрлэг, Засаг даргын тамгын газрын барилга ашиглалтад орсон төдийгүй гурван жил царцаад байсан Соёлын төвийн барилгын хөрөнгө оруулалт энэ оны улсын төсөвт тусгагджээ. Тус суманд хөдөө аж ахуй, дотоодын  аялал жуулчлал түлхүү хөгжсөн. Сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимжиж байна. Тухайлбал, тус сумын нутагт орших Хар зүрхний хөх нуурыг үзэж сонирхохоор зуны улиралд 5000-8000 машинтай хүмүүс зорин ирдэг байна. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газарт Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан цол олгосон түүхтэй. Эдгээр сумдын иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан зүүн бүс нутгийн түүхэн газрууд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт байгаль, соёлын өв, ан амьтанд түшиглэж гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилтыг туйлын зөв. Ялангуяа дээрх концепцын хүрээнд авто болон төмөр зам, дэд бүтэц өргөжиж, бүтээн байгуулалт дагасан ажлын байр бий болж, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна. Мөн энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр парламент 126 гишүүнтэй болж, иргэдийн төлөөлөл нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулах хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Зөвхөн нэг аймгийн аль нэг сумын хөгжлийг биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар харсан сонгууль болж байна. Тиймээс бусад, нам эвсэлтэй харьцуулахад МАН-аас зүүн бүс рүү илгээсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодлого, судалгаанд суурилсан, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн, энэ тойрогт нэр дэвшиж буй багт салбар бүрийн төлөөллийг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байгаа болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг бүтэн ялна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. 

Ерөнхий сайдыг багаар нь дэмжихээ илэрхийлэв

2024.06.17. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хурх буюу Гурванбаян тосгон, Батширээт, Биндэр суманд иргэд, сонгогчидтой уулзаж, зүүн бүсийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр хэрхэн байгуулах талаар болон тэдгээрийн ач холбогдлыг нэр дэвшигчид иргэдэд танилцуулав. Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр хэрхэн байгуулах талаар болон тэдгээрийн ач холбогдлыг нэр дэвшигчид иргэдэд танилцуулав. Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр хэрхэн байгуулах талаар болон тэдгээрийн ач холбогдлыг нэр дэвшигчид иргэдэд танилцуулав. Нэр дэвшигч У.Отгонбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого бол хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлж, хэт төвлөрлийг бууруулах бодлого. Зүүн бүс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, эдийн засгаа солонгоруулах боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хийж хэрэгжүүлсэн ажил олон бий, үргэлжлүүлэх ажил ч байна гээд Ерөнхий сайдын тэргүүлсэн МАН-ыг багаар нь дэмжихийг хүсэв. Нэр дэвшигч Л.Соронзонболд Зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, боомт, түүхэн аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн импортын татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэв. Мөн энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа тул тойрогт нэр дэвшигчдээс гадна МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг дэмжиж, бүтэн багаар нь сонгохыг сонгогчдод уриаллаа. Орон нутгийн хөгжил, иргэдээ сайхан амьдруулахын төлөө намчирхаж талцах нь буруу, мөрийн хөтөлбөрийг нь судалж сонголтоо хийх нь чухал. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан эрчимжсэн мал аж ахуйг бүс нутгаар нь хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн арга хэмжээнүүдэд сумдын иргэд талархалтай хандаж байлаа. Мөн Бүсчилсэн хөгжлийн бодлого, Шинэ хоршоо хөдөлгөөн, байгалийн баялгаа ухах биш, онгон дагшин байгаль, түүх соёлдоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэх, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв шийдвэр хэмээн ярих иргэн олон байв.

Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян-Адарга сумын иргэдтэй уулзав

2024.06.18. Монгол улс. УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалт Монголын нууц товчоо болон түүхэн эх сурвалжуудад бичигдэж үлдсэн дурсгалт газруудын өлгий болсон Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норовлин, Батноров сумдад үргэлжлүүлэв. Нэр дэвшигчид сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Орон нутгийн иргэд, аж ахуй эрхлэгчдийн зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралд онцгой анхаарсан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн бодлогууд, түүхэн аялал жуулчлалыг тусгасанд талархалтай байна. Баян-Адарга суманд Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 16 хоршоо байгуулагдсан. Мөн НҮБ-ын санхүүжилтээр малын ашиг шимийг дээшлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд ЗДТГ-ын шинэ байр, цэвэр бохирын нэгдсэн систем, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн дээврийн засвар, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, ЕБС-ийн урсгал засварыг хийжээ. Энэ онд сумын төв дотроо 2.8 км засмал зам тавихаар төсөвт тусгасан байна. Тус сум байгаль, түүхийн дурсгалт үзэсгэлэнт газар ихтэй. Хатдын өргөө цогцолбор, Хүннүгийн үеийн язгууртны 300-аад булш зэрэг жуулчдыг татах биет олдвор, бүтээн байгуулалттай түүхэн аялал жуулчлалын цөм нутгуудын нэг юм. Дадал суманд өнгөрсөн жилүүдэд Нутгийн удирдлагын ордон, ЕБС-ийн дотуур байр, сумын төвийн нэгдсэн халаалтын зуух, спорт цогцолбор, дулаан болон цэвэр усны шугам сүлжээ, 35 кв-ийн цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, Дэлүүн болдог онгоцын буудал, сумын төвийн авто зам зэрэг бүтээн байгуулалтуудыг улсын төсөв болон олон улсын хандив тусламжаар хэрэгжүүлсэн байна. Норовлин суманд Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын зургаан гол бүтээн байгуулалтын нэг Шихихутаг-Нууц товчоо цогцолбор баригдаж байгаа бөгөөд 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий-Норовлин чиглэлийн 130 км авто замын барилгын ажил хугацаанаас нэг жилийн өмнө буюу энэ онд ашиглалтад орох аж. Өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгөөр Батноров суманд сургуулийн 320 хүүхдийн барилгын өргөтгөл, эрүүл мэндийн төвийн өргөтгөл хийгдэж, Шинэ сум төслийн хүрээнд цэвэршүүлэх байгууламж шийдэгдсэн. Ингэснээр эмнэлэг, сургууль зэрэг төрийн байгууллага дотроо ариун цэврийн байгууламжтай болжээ. Ирэх онд сум доторх болон Тэнгэрийн андгай цогцолбор хүртэлх 20 гаруй км автозам тавигдвал жуулчдын хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдэнэ гэж нутгийн иргэд үзэж байна. Өнгөрсөн оны статистикаар тус цогцолборыг сард 5000-6000 хүн ирж үзжээ. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газраас бүс нутгийн хэмжээнд дэвшүүлж Хэнтий аймагт оршдог Монголын нууц товчооны дурсгалт газруудыг Дорнод, Сүхбаатар аймаг дахь байгалийн үзэсгэлэнт, түүхэн газруудтай холбож, дэд бүтэц татахаар болсон нь маш оновчтой шийдвэр хэмээн нутгийн иргэд хүлээн авч байв. Сум бүрийн онцлогт тохирсон бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хөгжлийг эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, боомт, дэд бүтэц, төмөр замын чиглэлээр эрчимжүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Зүүн бүс нутаг нийт долоон хилийн боомттой. Боомтуудын өргөтгөл, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, тэдгээрийг холбосон дэд бүтэц, дагасан бүтээн байгуулалтын үр өгөөж хэнтийчүүдэд мөн хүрч чадна гэдгийг нэр дэвшигчид онцолж байна.  

Ерөнхий сайдын багийнхан зүүн бүсийг хөгжүүлэх шийдлээ танилцуулж байна

2024.06.19. Монгол Улс. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалтаа Хэнтий аймгийн Бэрх хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад үргэлжлүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгох салбар бүрийн шилдэг төлөөллийг багтаа нэгтгэсэн юм. Тус тойрогт нэр дэвшигчид зүүн бүс нутгаа хөгжүүлэхээр төлөвлсөн МАН-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж байна. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалтаар болон томсгосон тойргоос парламентын нийт 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулах хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Зөвхөн нэг аймгийн аль нэг сумын хөгжлийг биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар харсан сонгууль болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгочихвол эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэх том боломж бүрдэнэ. Заавал багаараа ялах гээд байгаа цаад шалтгаануудыг нэр дэвшигчид онцолж байлаа. Зүүн бүс нутагт эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр, логистикийг хөгжүүлж, Дорнод аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжиж, тус аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөхөөр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ирэх дөрвөн жилд бүс нутагт хийгдэх бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн санхүү, хөрөнгө оруулалтын гарц шийдлийг нэр дэвшигч М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар иргэдэд танилцуулав. Зүүн аймгуудын давуу тал нь эрчимжсэн мал аж ахуй учраас үүнд түшиглэж ирэх дөрвөн хөдөө аж ахуйн чиглэлээр жилд хийх ажлуудаа нэр дэвшигч М.Ганхүлэг дэлгэрэнгүй ярилаа. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжих боломжтой. Дорнод аймагт гэхэд дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлж хөгжүүлэхээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр Хэнтий аймагт, аялал, жуулчлалын чиглэлээр Сүхбаатар аймагт мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулахаар болсныг нэр дэвшигчид танилцуулав. Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав боомт – Чойбалсан-Хөөт – Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барина. Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тахилгат хайрхад, хүн чулуун хөрөгт түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа нэр дэвшигч У.Отгонбаяр хэллээ. Нэр дэвшигч Ц.Идэрбат Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг зүүн бүс нутагт хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр бүтээн байгуулахаар төлөвлөж буйгаа ярив. Сумдын иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар олон хүндрэлийг маш оновчтой даван туулж, амжилттай сайн ажилласан гэж үзүэж байлаа. Одоо ч бусад, нам эвсэлтэй харьцуулахад зүүн бүс рүү МАН-аас илгээсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодлого, судалгаанд суурилсан, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн, энэ тойрогт нэр дэвшиж буй багт салбар бүрийн төлөөллийг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байгааг иргэд, сонгогчид онцлов. 

У.Отгонбаяр: Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн гуайн шүлэглэснээр Эрээнцавд бороо орох сайхан ажээ

2024.06.20. Монгол Улс. Дорнод аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар суманд үргэлжүүлж, иргэд, сонгогчидтой уулзан зүүн бүс нутгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Отгонбаяр: Иргэд сонгогчидтой хийх өнөөдрийн уулзалт маань журмын нөхөр Лхагвасүрэнгийн Соронзонболдын нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумаас эхэлж байна. Биднийг нутгийн иргэд танхим дүүрэн алга ташилт доор, халуун дотноор хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газраас түүхэн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх, ОХУ-БНХАУ босоо чиглэлийн авто замаар холбох шийдвэр гарсантай холбоотойгоор Норовлин-Баян-Уул чиглэлийн авто зам, Баян-Уул-Ульхан чиглэлийн авто замын ажлууд үргэлжилж байна гэжээ. Баян-Уул суманд төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаанаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай автозам тавих, боомтын өргөтгөл, Ульхан боомтыг дотоодын эрчим хүч, өндөр хурдны шилэн кабелаар хангах ажил үргэлжилж байна. Мөн Дорнод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай төрийн албан хаагчдад зориулсан найман айлын орон сууц барьж, эрүүл эко хүнсээр өрх, нутгаа хангах зорилгоор ногоочдын дунд 10000 хүлэмж хөтөлбөр хэрэгжүүлж,  Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын ширээ сандлыг бүрэн шинэчилж, бүх багш нарыг компьютержуулжээ. Баяндун сумын иргэд мал аж ахуй, төмс, хүнсний ногооны тариалалт хослон эрхэлдэг. 2023 оны жилийн эцсийн байдлаар 275 мянган тоо толгой мал бүртгүүлсэн ч өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас 3400 гаруй нь хорогджээ. Шинэ хоршоо. хөдөлгөөний хүрээнд 11 хоршоо байгуулагдсанаас Бая ганга бая хоршоо 407 сая төгрөгийн санхүүжилт авчээ. МАН-аас зүүн бүсэд нэр дэвшигчид Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын гишүүд дэмжигчдэдээ бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Дашбалбар суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн халаалт хийж, бохир усны системийн ажил үргэлжилж байна. Мөн 35 кВт-ын агаарын шугам тавьжээ. Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй. Малын тоогоор сүүлийн 10 гаруй жил Дорнод аймагтаа тэргүүлж байгаа аж. Хонин сүргээр баян нутаг. 2023 оны байдлаар 369 мянга гаруй тоо толгой мал тоолуулснаас 224 мянга гаруй нь хонин сүрэг байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, цөөнгүй мал хорогджээ. Малчид Шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжиж байна. Одоогоор 16 хоршоо шинээр байгуулагджээ. Эдгээр сумдын иргэд мал аж ахуй, газар тариалан, хилийн боомтын хөгжилд бүсчилсэн хөгжлийн бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөр дэх зорилтууд нийцэж байгаа. Ульхан боомтын үйл ажиллагаа өргөжвөл ойр хавийн сумдын хөгжилд ч нөлөөлнө. Ирэх жилүүдэд зүүн бүс нутаг энэ эрчээ алдалгүй, нэгдсэн бодлогоор эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа иргэд, орон нутгийн удирдлагууд илэрхийлж байсан юм гэжээ. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 6-р тойрогт буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшигч У.Отгонбаяр үргэлжлүүлэн Дорнод аймгийн Чулуутхороот сумын иргэд сонгогчидтой уулзав. Тэрбээр бүсчилсэн тойргоор түүхэнд анх удаа явагдах сонгууль бол, бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх шинэ 30 жилийн эх үндэс болно гэжээ. Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн гуайн шүлэглэснээр үнэхээр Эрээнцавд бороо орох сайхан ажээ. Эх нутаг минь шүлэг шиг сайхан, Эх орон минь дуу шиг сайхан, Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, Эрээнцавд бороо орох нь сайхан хэмээн тэрбээр өчигдрийн уулзалтаа өндөрлүүлэв.

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

2024.06.21. Монгол Улс. Зүүн бүс. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Тэд Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан сумын иргэдтэй уулзсан юм. Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, зүүн бүс нутгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх шийдэл, Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотойг дурдаад гурван аймгийг бүс нутгийн хэмжээнд том бодлогоор хөгжүүлэх боломжууд, энэ хүрээнд Дорнод аймагт хийж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг танилцуулав. Чулуунхороот суманд зүүн бүсийн хилийн тэг тоот багана болон Эрээнцав боомт байрладаг. 100 гаруй мянган га нутагт Монгол дагуурын дарцан цаазат газар, нэн ховор шувууд, эртний хэрэгсүүрүүд байдаг. Иймд МАН-ын хөтөлбөрт тусгасан түүхэн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалын хүрээнд тус сумыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх заалт тусгагдсан. Орон нутгийн иргэд Ерөнхий сайдыг цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахдаа Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа боомтын сэргэлтийг санаачлан эхлүүлсэн нь зөв зүйтэй алхам болсон гэдгийг хэлж байлаа. Энэ талаар УБТЗ-ын Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Батбадар Баянтүмэн тасаг 85 жилийн түүхтэй. Эрээнцав-Баянтүмэн өртөө 238 км гол замыг хариуцан урсгал засвар, их засвар хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаснаар Эрээнцав боомтоор экспорт, импортын тээврийн ажлыг зохион байгуулдаг. Таван өртөө, гурван зөрлөгтэй. Босоо чиглэлийн төмөр замтай холбогдохын тулд иж бүрнээр нь хүччүүлж засах шаардлагатай. УБТЗН-ээс ТЭЗҮ боловсруулж хүргүүлсэн гээд босоо тэнхлэгийн төмөр замтай холбогдож, боомтын үйл ажиллагаа өргөжсөнөөр иргэдийн аж амьдралд цаашлаад улс орон, аймаг, сумдын хөгжилд өндөр ач холбогдолтойг хэлэв. Манлайбаатар Дамдинсүрэнгийн төрсөн нутаг Гурванзагал сумын хувьд буриад, барга, халх, дөрвөд зэрэг олон ястан амьдардаг онцлогтой. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман айлын орон сууц, 250 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад орсон байна. Мөн аймаг, орон нутгийн санхүүжилтээр сургуулийн дотуур байр, эмнэлгийн засвар хийгдэж байна. Цаашид бүсийн хөгжлийн дагуу мал аж ахуйд түшиглэж хөгжих боломжтой. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 10 хоршоо байгуулагдсан. Үүнээс дөрөв нь 200-400 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Чойбалсан суманд хилийн Хавирга боомт байрладаг. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй бөгөөд зудын улмаас 33 мянган толгой мал хорогджээ. Иймд иргэд, малчид нэгдэж малынхаа таваарлаг байдлыг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэх, малын хашаа хорооны стандарт, өвс тэжээл бэлтгэх, хоёрдогч түүхий эд боловсруулах чиглэлээр найман хоршоо байгуулжээ. Одоогийн байдлаар 17-57 хүнтэй хоёр хоршоо 360-510 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Дорнод аймгийн Сэргэлэн сумыг Хонгирад аймгийн нутаг, Бөртэ хатны төрхөм нутаг хэмээн түүхчид тодорхойлдог аж. Манжийн дарлалын эсрэг цогтой тэмцэгч, Гүнсаваа баатрын бэхлэлт, Чингисийн хэрмэн зам, Сэнжит хад, Сэргэлэн Хараат зэрэг түүхэн газруудтай. Иймд Монголын нууц товчооны газруудыг мөнхлөх, дэд бүтцээр холбох, жуулчдыг татах маршрутад хамруулах боломжтой. Түүх соёлоо хадгалж, таниулан сурталчлах замаар хөгжих нь маш зөв шийдэл гэдгийг нутгийн ахмадууд хэлж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-ын багийнхан хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулж байгаад дээрх сумдын иргэд талархалтай хандаж байлаа. МАН нэгдсэн бодлоготой, хэрэгжүүлэхэд бэлэн төлөвлөгөөтэй сайн ажиллаж байгааг тодотгоод Ерөнхий сайдаа багаар нь сонгохоо илэрхийлж байв. Ялангуяа сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж, хөгжлийн тушаа болсон олон зүйлийг өөрчлөхийн төлөө идэвхтэй ажиллаж буй Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн ажлын үр дүнг үзэж, үр өгөөжийг хүртэхийн төлөө нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ Дорнод аймгийн иргэд илэрхийлж байв. Тиймээс Ерөнхий сайдын манлайлал дор МАН-аас нэр дэвшигчид багаараа гар нийлэн ажиллаж, зүүн бүсээ хөгжүүлж чадна хэмээн үзэж байна гэжээ.

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг багаар нь сонгоно гэлээ

2024.06.22. Монгол улс. Дорнод аймаг. УИХ-ын сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Дорнод аймгийн Халхгол сум болон Ялалт багийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Нэр дэвшигчид Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан-Овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр байгуулахаар тусгасан. Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав, Чойбалсан, Хөөт, Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барих, олон улсын стандартад нийцсэн бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах зэрэг мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил, тэдгээрийн ач холбогдлыг танилцууллаа. Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петрочайна Дачин Тамсаг ХХК жилд дундажаар 424921,61 тонн газрын тос экспортолдог аж. Гэхдээ цаашид тус компанийн орон нутаг, улс оронд өгөх үр өгөөжийг дээшлүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулах шаардлагатай гэдгийг иргэд онцолсон юм. Петро чайна дачин тамсаг компанийн Дорнод аймгийн Тамсагийн сав газрын 19 талбайд явуулсан газрын тосны хайгуулын ажил 2009 оны сүүлчээр дууссан байдаг. Петро чайна дачин тамсаг компани Тамсагийн сав газрын газрын 19-р талбайн хайгуулын ажил дууссан даруй нөөцийг нь хүлээлгэж өгч байжээ. Тодруулбал, 2010.02.27-ны өдөр Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөл Тамсагийн сав газрын 19,24-р талбайд 119 гаруй сая тонн газрын тос байгааг албан ёсоор баталж нөөцийг нь бүртгэн авсан байдаг. Тэгвэл удалгүй Тамсагийн сав газрын 21-р талбайн нөөц тогтоогдож, дээрх гурван талбай нийтдээ 332 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэйгөөс, 43 сая тонн нь ашиглалтынх гэж бүртгэгдсэн байдаг юм. Тогтоогдсон нөөцөөс гадна, нефтийн асар их нөөцтэй байж болохуйц ордууд цөөнгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний нэг баталгаа бол Дорнод аймгийн Тамсагийн сав газарт 1995-2004 онд SOCO international компани Тосон уул, Тамсаг, Буйр зэрэг гурван талбайд 31 цооног өрөмдсөнөөс 71 хувь нь тосны илрэлтэй гарсан байна. Дээрх тосны илрэлтэй талбайд 2005- 2007 онд Петро Чайна Дачин Тамсаг компани 157 цоног өрөмдсөний 92 хувь нь тосны илрэлтэй байсан гэгддэг. Газрын тосны дээрх тогтоогдсон нөөцдөө тулгуурлан манай улс газрын тосны үйлдвэр барьж байгааг энэ нутгийн зон олон дуулгахад таатай байна. Халхгол сум хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа Хянган, өмнөд талаараа Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Сүмбэр-Рашаант, Баянхошуу-Өвдөг гэсэн хоёр хилийн боомттой. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, үүнээс Боомтын сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн урамшууллын бодлого зах хязгаар нутагт суугаа иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд бодитой нөлөөлж буйг ч хэлж байв. Түүнчлэн тус сумын Ялалт баг түүхэн аялал жуулчлалын гол маршрут болох боломжтой. Аялал жуулчлалыг бүс нутаг, нэгдсэн зохион байгуулалтаар хөгжүүлэх нь зөв гэдэгтэй нутгийн удирдлага, иргэд санал нэгдэж байсан. Энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөр нь бодитой, жагсаалтаар нэр дэвшиж байгаа 48 хүн нь нэр цэвэр, тойрогт нэр дэвшигчид нь эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай, бүх талаараа бусад нам, улс төрийн хүчнүүдээс нэр дэвшигчдээс ялгарч байгаа учраас Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо илэрхийлжээ.

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө эрчимжүүлнэ

2024.06.24. Монгол Улс. УИХ-ын сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Дорнод аймагт ажиллав. Тэд Хэрлэн сум буюу Чойбалсан хотын иргэд, сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус сум 11 багтай, 47000 гаруй хүн амтай. Нэр дэвшигчид гурван удаагийн уулзалт зохион байгуулж, эдгээр багийн 1100 гаруй хүн уулзсан байна. Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг эрчимжсэн мал аж ахуй, боомтын сэргэлт, түүхэн болон хил орчмын аялал жуулчлал байхаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт татахаар Ерөнхий сайдын багийнхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд тус тусдаа биш харилцан уялдаатай, нэгдсэн байдлаар хөгжлөө тодорхойлж, хамтдаа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа тул МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг дугуйлж, нутагтаа нэр дэвшигчдийг багаар нь сонгон Засгийн газрын эхлүүлсэн бодлогыг үргэлжлүүлэх боломж олгож, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг иргэдэд уриалав. Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил олноор хийгдэж, гэрэл гэрэлтүүлэг, зам харилцаа сайтай, залуучууд амьдрахад улам таатай болж буйг иргэд тодотгож байв. Энэ нь төр засгаас хэрэгжүүлж буй хөдөөг хөгжүүлж, төвлөрлийг бууруулах бодлоготой шууд холбоотой гэсэн юм. Тухайлбал, иргэн Ц.Жаргалболд манай сум гэрэлт гудамж, найрамдал парктай. Ажил хийвэл хувийн хэвшил олонтой. Удахгүй хүүхдийн парктай болох гэж байна. Улаанбаатар хотоос дутахааргүй гоё хот болж байгаа. Энэ сонгуулиар Ерөнхий сайдаа багаар нь сонгоно. Яагаад гэвэл нүүрсний хулгайн эсрэг тэмцлийн үр дүнд Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ашгаас иргэд анх удаа хүртэж чадсан. Цаашид байгалийн баялгаас иргэдийн хүртэх орлого, ашгийг нэмэгдүүлэхийн тулд энэ Засгийн газар тогтвортой ажиллах шаардлагатай гэсэн юм. Дорнод аймгийн хүн ам сүүлийн гурван жилд тасралтгүй өсөж 84.5 мянгад хүрчээ. Тэр дундаа Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд сум орон нутагтаа залуус буцаж ирж ажиллах, шилжин ирэгчдийг дэмжих, тогтвортой ажиллаж, суурьшихад сум орон нутгаас бодлогоор дэмждэг болсон аж. Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн Сумын Засаг даргын тамгын газарт хотоос шилжин ирж ажиллах Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс 20 хувь, аймаг, сумын төсвөөс 60 хувь нийт 80 хувийн нэмэгдэл олгодог болсон хэмээн ярьсан  юм. Тус суманд Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас сүүлийн хоёр жилд 736 хүн шилжиж иржээ. Уулзалтад оролцсон иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын олон ажил Дорнод аймгийн хэмжээнд, Чойбалсан хотод амжилттай хэрэгжиж, нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодитой үр дүнгээ өгч байгааг хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ иргэдээс авсан саналаа төрийн бодлогод тусгаж чойбалсанчуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсанд талархах хүн олон байсан. Нийгэмд шүгэл үлээж, 30 жил нам нь солигддог ч эзэд нь хулгай, луйвраа үргэлжлүүлсээр ирсэн ужиг тогтолцоог зоригтой ил болгосон анхны Ерөнхий сайд учраас түүнийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа. Ингэснээр зүүн бүсийн хөгжил эрчимжинэ гэдэгт иргэд итгэлтэй байна. 2024 онд Хэрлэн суманд улсын төсвөөс 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан байна. Тухайлбал, Чойбалсан хотын усан хангамжийн болон дулаан хангамжийн магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, хот доторх хатуу хучилттай авто замыг шинэчлэх, өргөтгөх, Шинэ Чойбалсан 1800 айлын орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээ, Шинэ хөгжил сургуулийн барилгын өргөтгөл, 12-р сургуулийн бага сургуулийн барилга, 240 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилга зэрэг бүтээн байгуулалтыг хийх аж. Мөн төрийн албан хаагчдын цалинг шат дараатай нэмэгдүүлсэн нь залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах орчин бүрдүүлж, төрийн ажил, үйлчилгээ тасралтгүй тогтвортой үргэлжлэх боломжтой болж байгаад иргэд ам сайтай байна. Тухайлбал, Хэрлэн сумын 9-р багийн Засаг дарга П.Болормаа Шинэ сэргэлтийн бодлого маш үр дүнтэй хэрэгжиж байгаа. Манай багт гэхэд цалин хөлсөөс шалтгаалаад нийгмийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүй байсан. Нийгмийн ажилтан солигдохоор хамгийн түрүүнд хамтарсан багийн үйл ажиллагаа доголддог. Төрийн албан хаагчийн цалин 2-3 дахин нэмэгдсэн нь үр дүнгээ өгч, төрийн алба тасралтгүй үргэлжилж байна гэжээ. 

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ

2024.06.24. Монгол Улс. Хэнтий аймаг. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн онцлог, МАН-ыг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлалаа. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт болон томсгосон тойргоос парламентын 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад нэмэгдэж, зөвхөн нэг аймгийн аль нэг сум биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар хардаг болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгож, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх боломж олгон, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг уриалав. Тус тойрогт нэр дэвшигчид бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байгаа юм. Зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгох салбар бүрийн шилдэг төлөөллийг багтаа нэгтгэсэн гэдгийг энэ үеэр Ерөнхий сайд онцоллоо.

Чингис хотынхон шинэ 30 жилийн төлөө Ерөнхий сайдаа багаар нь сонгоно

УИХ-ын сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Баянхутаг сум болон Хэрлэн сум буюу Чингис хотын иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Хэрлэн сум нь төвийн тав, хөдөөгийн гурван багтай. Тус сумын баг болох Өлзийт, Тахилгат тосгонд нэр дэвшигчид очиж ажиллан, 170 гаруй иргэд сонгогчтой уулзав. Баянхутаг суманд өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн спорт заал, цэцэрлэгийн өргөтгөл, ХХААХҮЯ-ны төслийн хүрээнд хуурай сүүний үйлдвэр ашиглалтад оржээ. Төвлөрсөн халаалт, цэвэр усны хангамжтай болсон сумдын нэг. Засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийнх нь үргэлжлэл МАН-ын мөрийн хөтөлбөртэй маш сайн уялдаж байгаад, Шинэ хоршоог амжилттай хэрэгжүүлж байгаад иргэд талархаад  улс төрийн манлайлал үзүүлж тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ тус сумын иргэд илэрхийлж байв. Ялангуяа хөдөөг хөгжүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх замаар Улаанбаатар хот дахь хэт төвлөрлийг бууруулах, улсыг бүсчилж хөгжүүлэх нь зөв хэмээн үзэж байна. Тухайлбал, залуу малчин Э.Энх-Амар Боомтуудын үйл ажиллагааг сэргээх, төмөр зам тавьж, зам харилцааг сайн хөгжүүлж байна гэж боддог. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг буюу зүүн бүсийг эрчимжсэн мал аж ахуй, боомт, тээвэр логистик, түүхэн аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Энэхүү концепцын дагуу гурван аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж, дэд бүтцийг өргөжүүлэхээр тусгасан. Тиймээс Сэцэн ханаа хамтдаа хөгжүүлэхийг нэр дэвшигчид иргэдэд уриалав. Хэнтий аймгийн Хэрлэн сум 24 мянга гаруй хүн амтай. Уулзалт хийсэн баг бүрд иргэд идэхтэй оролцож байлаа. Өнгөрсөн хугацаанд Чингис хотод Хан Хэнтий чуулгын барилга, аймгийн музей, ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн 1500 суудалтай шинэ барилга, 5-р сургуулийн шинэ барилга, гурван цэцэрлэгийн өргөтгөл, гэр хорооллын шугам сүлжээ 1,2-р төсөл зэрэг маш олон бүтээн байгуулалт бэлэн болжээ. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яслийн шинэ барилга, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ 3, 4, 5-р төсөл, шинэ ДЦС, Өндөрхаан- Дадал чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. 

Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2024.06.25. Монгол Улс. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж байгааг онцлоод бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчин бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Мөн гарааны бизнес эрхлэх нөхцөлийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломж бүрдүүлэх юм байна. Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлж, хөдөө аж ахуйг бизнесийн ашигтай салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд зүүн бүс нутагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй У.Отгонбаяр, М.Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нарыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг уриаллаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс өнөөдөр нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна. Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, инженерүүдээ парламентад урих бодлого баримталсан. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа. Намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд та бидний хамтын оролцоо туйлын чухал, Ардын намыг багаар нь дэмжээрэй гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа

2024.06.25. Монгол Улс. Зүүн бүс. УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигчид тойрогтоо ажиллахын хажуугаар томилолтоор ажиллаж явна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Eрөнхий сайдын зөвлөх У.Отгонбаярын хамт Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа. Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ. Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч Наранбулаг хан компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна гэж танилцууллаа. Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зүүн бүс нутгийг авто зам, дэд бүтцээр заавал холбоорой хэмээн УИХ-ын 6-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Отгонбаярт амжилт хүслээ. Мөн нэр дэвшигчид Хэнтий аймгийн Бэрх тосгонд ажиллав. Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд тус станцын нээлтэд оролцжээ. 

Зүүн бүсийн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын явцын тайланг нийтэд мэдээлэх тухай

2024.06.25. Монгол Улс. Зүүн бүс. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024.06.25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ. Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Ардын намын сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлэв. Нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн заалтыг МАН ийнхүү баримталж ажиллажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, П.Анужин, У.Отгонбаяр, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, Л.Соронзонболд нарын Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг хуулийн дагуу нийтэд нээлттэй мэдээлэв. 

1-2 насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

2024.06.26. Монгол Улс. Сүхбаатар аймаг. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо тус аймагт ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад нийгмийн төлөөллийг нэмэгдүүлсэн. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах; албан томилолтоор ажиллуулахыг хориглох; Хөдөлмөрийн гэрээний ажлын бүтэн бус цагаар ажиллуулах, гэрээсээ ажиллах, зайнаас ажиллах төрлүүд нь эмэгтэйчүүд ажил амьдралын хэмнэлээ зохистой зохицуулах боломжийг олгож байгааг хэллээ. Мөн Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн:

  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
  • Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ гэсэн бодлого туссаныг намын дарга танилцууллаа.

Мөн эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр тусгажээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн сонгуулийн онцлог, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Улс төрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшсэн.  Намын дарга, Ерөнхий сайд тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготойг онцоллоо. Зүүн бүс нутагтаа хамт нэр дэвшсэн эрхмүүдээ танилцуулж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжихийг уриаллаа.

МАН-аас Зүүн бүсэд нэр дэвшигчид 45 сум, дөрвөн тосгоны иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

2024.06.26. Монгол Улс. Зүүн бүс. УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигчид даваа гарагт Хэнтий аймгийн Баянхутаг сум болон аймгийн төв буюу Хэрлэн сумын бүх багийн иргэд, төрийн албан хаагчид, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, зүүн бүсийн гурван аймгийн залуучууд, эмэгтэйчүүдийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Тэд мягмар гарагт Дорнод аймгийн төрийн албан хаагчид болон энэ онд түүхт 100 жилийн ой нь тохиож буй Матад сумын иргэдтэй уулзлаа. Ингэснээр Зүүн бүсийн гурван аймгийг нар зөв, бүтэн тойрч дуусав. Нийт 7500 километр зам туулж,  45 сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан, Тахилгат, Гурванбаян зэрэг дөрвөн тосгоны нийт 25 мянга орчим иргэнтэй уулзаж, мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жилд зүүн бүсэд хийх ажлаа танилцуулав. Сонгуулийн сурталчилгааны 16 өдрийн хугацаанд зүүн бүсийн бүх сум, суурингаар орох амлалтаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын нэр дэвшигчид ийнхүү биелүүлж, сум, суурин бүрд хүрч иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзаж ярилцсанд иргэд, сонгогчид талархаж, нутгаасаа төрөн гарсан Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийлсэн юм. Нэр дэвшигчид МАН-ын мөрийн хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тодотгоод ирэх дөрвөн жилд зүүн бүс нутагт хийгдэх ажлууд, тэдгээрийн ач холбогдлыг танилцууллаа. Аймаг сумдад ажиллах үеэр иргэд бүсчилсэн хөгжлийн реформ, түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцыг хамгийн ихээр дэмжиж, малчдын өдөр тутмын амьдрал болоод Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжлийг цогцоор тусгасан Шинэ хоршоо хөдөлгөөн, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх зорилтыг дэмжиж байв. Сонгуулийн маргаашаас хэрэгжүүлэх бодлого нь бэлэн учир үр дүн гаргах ёстой гээд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, эдийн засгаа богино хугацаанд өсгөсөн тоон үзүүлэлтүүд, Ерөнхий сайдын эхлүүлсэн, шинэ 30 жилийг эхлүүлэх шударга ёсны тэмцлийг цаашид заавал үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн сайшааж, ганц мод гал болдоггүй учраас МАН-аас нэр дэвшиж буй долоон хүнийг багаар нь сонгохоо иргэд илэрхийлж байлаа. Мөн МАН-ын жагсаалтыг бусад намуудтай харьцуулахааргүй шинэлэг, улс төрд шинэ жишиг эхлүүлсэн гэх хүн олон байсан. Цаашид энэ жишгээр төрийн эрх барих дээд байгууллагад салбар бүрийн төлөөллийг оруулах, нийгмийн нүүр царай болсон залуус голчилсон, ардчилсан парламент бүрдэх түүхэн шийдвэрийг намын дарга, Ерөнхий сайд гаргасан гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө улс төрийн манлайлал үзүүлж, жагсаалтын эхэнд нэрээ дэвшүүлэлгүйгээр төрөлх Сэцэн ханыхаа тойрогт дахин нэр дэвшиж буйд талархаад төрийн бодлогыг тогтвортой үргэлжлүүлэхийн төлөө МАН-аа үргэлжлүүлж сонгоно гэх хүн олон байсан. Иймд тойргийнхоо иргэд, сонгогчдын итгэлийг дааж эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,  аймаг сумдын боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, зүүн бүс нутгийн хөгжилд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг заавал хийж дуусгахаа МАН-аас нэр дэвшигчид илэрхийлж, зүүн бүс нутгийн хөгжлийн төлөө багаар нь дугуйлбал, Таны сонголт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ-д том хувь нэмэр болно гэдгийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт сонгогчдод уриаллаа. Нэр дэвшигчид өнөөдөр буюу сурталчилгааны сүүлийн өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын багуудын иргэд, сонгогчидтой уулзаж байна гэжээ.

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

2024.07.01.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нь зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой байлаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болж, амжилттай зохион байгуулагдлаа хэмээсэн. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024.06.30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан болон нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэрсийг дуудаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг гардуулан өгөв. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулахын өмнө Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурлын дарга болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.