Монгол, Умард Солонгосын харилцаа

Монгол, Умард Солонгосын харилцаа
2025.04.20. Монгол Улс. Улаанбаатар хот. БНАСАУ байгуулагдахад хоёр орон нэг нэгнийгээ харилцан хүлээн зөвшөөрч 1948.10.15-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1951 онд хоёр улс харилцан элчин сайдын яамаа нээжээ. Монгол улсаас БНАСАУ-д суусан анхны Элчин сайдаар АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, БНАСАУ-аас Монгол улсад суусан анхны Элчин сайд нь Ким Ён Жин байжээ. Социализмын үед төрийн дээд хэмжээний айлчлал байнга зохиогдож байжээ. Тухайлбал, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сэн Монголд 1956 болон 1988 онд хоёр удаа айлчилсан байна. Харин 1956 онд БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, 1986 онд Монгол Улсын нам, төрийн удирдагч Ж.Батмөнх БНАСАУ-д айлчилсан байна.
Монгол Улсад БНАСАУ-ын удирдагч Ким Ыр Сeн айлчлав
2025.04.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс хуучин нийгмийн үeд бүхий л социалист орнуудтай харилцаа сайтай явж ирсэн. Түүний нэг нь БНАСАУ юм. МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөг Архивын eрөнхий газрын харьяанд явж ирсэн гэх мэдээлэл байдаг. Түүгээр дамжсан юм уу бүү мэд хуучны айлчлалын эдгээр бичлэг Архивын eрөнхий газраар дамжаад, Монгол Улсын Засгийн газрын мэдэлд очсон бололтой, эдгээр байгууллагбн тамгатай дүрс бичлэг хувь хүн цахим орчин нийтэлснийг олж Монгол, Умард Солонгосын харилцааны нийтлэлийг баяжуулах зорилгоор олж эмхэтгэв. Эдгээр дүрс бичлэгт умард Солонгосын удирдагч Ким Ыр Сeн Монгол Улсад хоёр ч удаа айлчилсан бөгөөд МАН-ын удирдлагууд угтан авч байсны нотолгоо юм.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ
2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн ЫН: Түүхэн харилцаатай Солонгос, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжиж, улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөөх ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе гэжээ.
2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай улсын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бидний нийтийн эрх ашигт нийцэж, бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
2024.03.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ыны мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ. БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов. Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов гэж Eрөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.