11 сар 16, 2024

Жендэрийн мэдрэмжтэй төсөв…

2023.04.11. Монгол Улс. Улаанбаатар хот.Форумд дараах албан тушаалтнууд, дараах илтгэлийг тавьжээ. Форумын үеэр 3 бүлэг сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:

  • Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо: Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх хүрээ болон санаачилгууд сэдвээр,
  • Төсвийн зарлага, санхүүгийн эгэх хариуцлага (PEFA) хөтөлбөрийн Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Тиа Элиза Раппана: Олон улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрэгжүүлж буй туршлага сэдвээр,
  • Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Т.Батсүх: Үндэсний түвшинд хэрэгжиж буй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага сэдвээр
  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн Судалгааны төв, Солонгос улсын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Институтийн судлаач Такмен Ю, Дэлхийн банкны Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн олон улсын зөвлөх Александра Владисавльевич зэрэг олон улсын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавив.
  • Удирдлагын академийн профессор, MERIT төслийн үндэсний зөвлөх Л.Отгонтуяа: Удирдлагын академи MERIT төсөлтэй хамтран орон нутагт хэрэгжүүлсэн Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт төслийн үр дүн, туршлагыг танилцуулж, тус төсөл хэрэгжсэн Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн төлөөлөл ирж илтгэл танилцуулсны зэрэгцээ Орон нутаг, аймгийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тогтвортой хэрэгжүүлэх нь сэдвээр панел хэлэлцүүлэг явуулав.

Мөн Нийслэл болон салбарын яамдад хэрэгжүүлсэн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах нь, Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг тогтвортой хэрэгжүүлэх бодлого, стратеги, тогтолцоо сэдвүүдээр панел хэлэлцүүлгүүд явагдана гэжээ.