3 сар 31, 2025

Монгол, Латвийн харилцаа

Монгол, Лавтийн харилцаа

Бүгд Найрамдах Латви Улс нь умард европт оршдог балтийн гурван орны нэг юм. Өөрөөр хэлбэл, газарзүйн байршлийн тухайд Балтийн тэнгиийн эрэг дагуу, Рига буланд оршдог онцлогтой. Латви нь хойгуураа Эстони, урдуураа Литва, зүүнээрээ Орос, Беларусь зэрэг дөрвөн улстай газраар хиллэдэг бол, баруун талаараа усан замаар Шведтэй хиллэдэг байна. Тус улсын нэр нь Латва буюу Латува голын нэрнээс гаралтай аж. Гeрмантай байгуулсан гэрээний дагуу Зөвлөлтийн цэргүүд 1940.06.17-ны өдөр Латви руу довтолж хоногийн дотор харилцаа холбоо, гүүр, гол байгууламжуудыг эзэлж, 1940.08.05-ны өдөр ЗХУ-ын бүрэлдээхүүнд оруулж байсан тухай түүхэнд цухас гардаг. Латвийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсныг буруутгаж 1989 онд Балтын тэнгисийн гурван улсын тусгаар тогтнолыг сэргээхээр болж, Латви 1991 онд тусгаар тогтножээ. Улмаар тус улс 1991.09.17-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагад, 2004.05.01-нд Европын холбоонд, 2004.03.29-ний өдөр НАТО-д элссэн байна. Харин Монгол Улс, Бүгд Найрамдах Лавти Улс хооронд 1991.10.15-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2,3 сая ам.доллараар хэмжигддэг байна. Тус улсын нийслэл нь Рига бөгөөд 2014 онд европын соёлын төв болж байжээ. Латви улс эдийн засгийнхаа тодорхой хэсгийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг. 2019 оны байдлаар нийт 8 сая жуулчин тус улсын зорин очжээ. Энэ нь дэлхий аялал жуулчлалын үзүүлэлтээр дэлхийд 50 дугаарт бичигдэж буйг харуулж буй тоон үзүүлэлт аж. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024.06.05-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж эцэслэсэн байдаг. Ингэснээр шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хямд зардлаар нисэх боломж бүрдсэн аж. Мөн манай улсын агаарын тээвэрлэгчид хойд европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх боломж бүрджээ. Уг хэлэлцээрийг байгуулснаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж 45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болсон аж. Дээрх хэлэлцээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж буй юм.

Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

2023.03.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маника Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.