12 сар 19, 2024

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг сургалт болов…

2023.02.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөлийн хүрээнд энэхүү чадавх бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлэг болж байгаа юм. Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн талаар түлхүү хэлэлцэн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа хуваалцаж байна. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар Шинэ санхүүгийн тайлангийн И-Баланс системийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, өрийн мэдээний маягт бэлтгэх сэдвийн хүрээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нар болон бусад оролцогчид өнөөдөр өөр өөрийн чиглэлээр багаар ажиллаж асуудлаа тодорхойлж ажиллаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд УИХ-ын тамгын газар, 16 яам, агентлагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Үндэсний аудитын газар, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт хариуцсан албан хаагчид нийт 350 гаруй хүн оролцож байна.

Translate