5 сар 14, 2025

Монгол, Арменийн харилцаа

Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-ийн үеэр Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав.

Бүгд Найрамдах Армени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вахе Геворгян итгэмжлэх жуцхаа барив

2025.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Армени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вахе Геворгян итгэмжлэх жуухаа өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.