12 сар 19, 2024

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Шинэ орчин трейд ХХК, Өег гурил ХХК, Дархан-Эрдэнэ мах комбинат ХХК-д ажиллалаа. Дархан-Уул аймаг улсын хэмжээнд газар тариалангийн 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 18 хувийг үйлдвэрлэдэг. Тус аймаг энэ жил 22 мянга гаруй га талбайд, түүний дотор 646 га-д төмс, 1,525 га-д хүнсний ногоо, 549 га-д малын тэжээл тариалжээ. 46 мянган тонн ургац хурааж авах урьдчилсан баланс гарсан байна. 2022 онд улсын хэмжээнд 330 мянган тонн улаанбуудай хурааж авах бөгөөд  гурилын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой юм. Мөн 480 гаруй мянган тонн мах бэлтгэж, 350 мянга гаруй тонныг нь дотоодын хэрэгцээнд нөөцлөн, 50 мянга гаруй тонныг экспортод гаргахаар төлөвлөсөн. Мах бэлтгэх болон боловсруулах үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог салбарын яам гаргасан байна.

Translate