12 сар 19, 2024

Coal mongolia-2022 чуулга уулзалт зохиогдоно…

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого оны эхний таван сарын байдлаар 1.43 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурчээ. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувийг дангаар бүрдүүлж байна. Хэдий нийт дүнгээр тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого буурсан үзүүлэлттэй гарсан ч нүүрсний экспорт өмнөх жилийн түвшнээс 35 хувиар өссөн байна. Мөнгөн дүн нь 130.5 тэрбум төгрөг бөгөөд өсөлттэй гарсан ашигт малтмалын нэг болов. Манай улс он гарснаас хойш нийт 6.86 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд Монгол Улс тавдугаар сард коксжих нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлснийг SXCoal онцолжээ. Тавдугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өсөж, 4.5 сая тонн болсон. Үүний 1.8 саяыг нь манай улс нийлүүлжээ. Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 125.3 хувиар, өмнөх сараас 37.7 хувиар өссөн дүнтэй байна. Нүүрсний экспортыг энэ жил 36 сая тонн давуулах зорилт дэвшүүлж, гурав орчим тэрбум ам.долларын экспортын орлого олохоор Монгол Улс тооцоолж байгаа. Энэ хүрээнд нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор ирэх есдүгээр сарын 7-8 өдрүүдэд Coal mongolia-2022 чуулга уулзалт Шангрилад зохиогдох гэж байна. 

Translate