2,152 килограмм үнэт металл худалдан авлаа…
2022.06.07. Монголбанк. Монгол Улс. Монголбанк 2022 оны 5 дугаар сард 2,152.0 килограмм үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 килограмм Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 килограмм үнэт металл тус тус худалдан авсан.