12 сар 27, 2024

Дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авчээ…

Монголбанк 2022 оны 4 дүгээр сард  358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 килограммаар буурсан үзүүлэлт юм. 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байжээ. 

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2022 оны 4 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)