12 сар 19, 2024

ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна…

2022.04.28. Улаанбаатар. Төрийн улс. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм. Тухайлбал Сангийн яам, Монголбанк, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

Translate