12 сар 19, 2024

Бельгийн Элчин сайд…

2022.04.27. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, санаачлагын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв. Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ. 

Translate