12 сар 19, 2024

Эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг болно…

2022.03.26. Сангийн яам. Монгол улс. Монголын эдийн засгийн чуулганыг угтаж, Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал:

Эрчим хүчний сэргэлт /03.21-нд Эрчим хүчний яам/

Төрийн бүтээмжийн сэргэлт /03.22-нд Хууль, зүй дотоод хэргийн яам/

Аж үйлдвэржилтийн сэргэлт /03.24-нд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/

Хот, хөдөөгийн сэргэлт /03.25-нд Нийслэл хот болон бусад яамд/

Боомтын сэргэлт /03.28-нд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам тээвэр хөгжлийн яам хамтран зохион байгуулна/

Ногоон хөгжлийн сэргэлт /29-30-нд Байгаль орчин аялал, жуулчлалын яам/

Дээрх салбар хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал зөвлөмжийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд Монголын эдийн засгийн чуулган 2022 нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. 2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдоно гэдгийг Монголын эдийн засгийн чуулган 2022-ын ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан  онцоллоо.

Translate