12 сар 6, 2024

Азийн хөгжлийн банкны удирдлагыг хүлээн авч уулзав…

2022.03.10. Сангийн яам. Монгол улс. Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийн явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцлаа. Мөн Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой  хэрхэн уялдаж байгаа тухай ярилцав. Энэ жил Монгол Улс Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. Азийн хөгжлийн банк нь 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Translate