12 сар 20, 2024

Социал-демократ үзэл эрдэм шинжилгээний хурал болов…

2022.03.03. Монгол Ардын Нам. Монгол Улс. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо намын гишүүдийн сахилгыг чангатгаж, хариуцлагыг дээшлүүлэх, намын эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх, намын дээд байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. 30 дахь Их хурлаар шинэчлэгдэж, 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн билээ. Хяналтын Ерөнхий хороо 2022 оныг ёс зүй сахилга хариуцлагын жил болгон зарласан. Энэ сарын 3-ны өдөр Социал демократ үзэл-Хүний эрх ба ёс зүй сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Социал демократ үзэл-Хүний эрх ба ёс зүй сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон: Хүн ба хүмүүн: Ёс зүй-эрхийн зохилдолт харьцаа сэдвээр илтгэл тавилаа. Социал демократ үзэл-Хүний эрх ба ёс зүй сэдэвт эрдэм шинжилгээний хуралд МАН-ын бусад эрдэмтэд мөн илтгэл тавьсан байна.

Translate