12 сар 19, 2024

Металл бэлдэцийн үйлдвэрлэл 2,2 дахин өсчээ…

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 27,649.9 мянган тонн нүүрс, 1,223.1 мянган тонн зэсийн баяжмал, 17,928.5 килограм алт, 5,842.0 тонн молибдены баяжмал, 8,618.9 мянган тонн төмрийн хүдэр, 3,511.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 109.6 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 57.3 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 68.4 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 60.2 мянган тонн буюу 5.2 хувь, молибдены баяжмал 342.0 тонн буюу 6.2 хувиар тус тус өссөн байна. Харин нүүрс 9,093.4 мянган тонн буюу 24.7 хувь, алт 837.9 килограм буюу 4.5 хувь, төмрийн хүдэр 99.3 мянган тонн буюу 1.1 хувь, төмрийн хүдрийн баяжмал 772.0 мянган тонн буюу 18 хувь, хайлуур жоншны хүдэр 8.6 мянган тонн буюу 7.3 хувь, хайлуур жоншны баяжмал 5.5 мянган тонн буюу 8.7 хувь, цайрын баяжмал 0.2 мянган тонн буюу 0.3 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацааны гүйцэтгэлээр 3,776.0 мянган тонн баяжуулсан нүүрс, 633.8 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 8,681.9 тонн катодын зэс, 33,082.2 тонн металл бэлдэц, 33,041.1 тонн металл цувимал, 3,744.4 тонн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад баяжуулсан нүүрс 1,322.1 мянган тонн буюу 53.9 хувь, нүүрсэн шахмал түлш 196.8 мянган тонн буюу 45 хувь, катодын зэс 114.1 тонн буюу 1.3 хувь, металл бэлдэц 17,801.0 тонн буюу 2.2 дахин, металл цувимал 16,387.9 тонн буюу 98.4 хувиар тус тус өссөн байна. Харин ган төмөр хийц 1,116.9 тонн буюу 23 хувиар буурчээ.

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 4,633.5 мянган баррель газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,071.1 мянган баррель буюу 30.1 хувиар өссөн байна гэж Уул уурхайн яамнаас мэдээлэв. 

Translate