12 сар 19, 2024

Сансар-40 жил дурсгалын мөнгөн зоос…

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Эрдэнэсийн сан Сансар-40 жил дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргажээ. Сансар-40 жил зоос нь сансрын уудам байдлыг obsidian blac  технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн Союз-39 хөлгөөр Салют-6 сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй MARS-V төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.  Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг гүйлгээний 1 төгрөг, 1994 онд Союз-39, Салют-6 сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд Сансрын хамтарсан нислэг 30 жил дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргажээ.  Одоогоос 40 жилийн өмнө монгол, оросын сансрын нисгэгчид Союз-39 хөлгөөр сансарт нисч, Салют-6 сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981.03.30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Монгол Улсын нисгэгч сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Translate