12 сар 19, 2024

Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа…

Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ялангуяа түүхий тос дамжуулах хоолойн асуудлаар санал солилцов. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөлтийн шатнаас барилга-угсралтын шатанд шилжиж байгаа бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлыг Энэтхэгийн “JMC Projects India” компани гүйцэтгэхээр гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн байна. Элчин сайд М.П.Сингх хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай урагшлуулахад Энэтхэгийн талаас бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.


Translate