Сангийн сайд Б.Жавхлан Хятадын элчин сайдтай уулзав…
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 2 сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн Яамны шинэ сайд Б. Жавхлантай уулзаж хоёр улсын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.
Элчин сайд Цай Вэньруй Б. Жавхлан сайдад ажилдаа орсонд баяр хүргээд, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш талууд харилцан дэмжлэг үзүүлж, цар тахалтай хамтран тэмцсэнээр хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй байна. Б. Жавхлан сайдыг үүрэгт хугацаандаа талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Сангийн сайд Б. Жавхлан, Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн найрсаг хөршүүд юм. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал үр дүнтэй арга хэмжээ авч, цаг тухайд нь цар тахлыг барьж, богино хугацаанд үйлдвэрлэлээ сэргээсэн явдлаас Монголын тал суралцах нь зүйтэй. Цаашид Монголын тал цар тахалтай хамтран тэмцэж, эдийн засгийн харилцаагаа шат дараатай сэргээж, Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улсаас Монгол Улсын цар тахалтай тэмцэх ажилд олон удаагийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэх болсноо зарласан. Монголын тал үүнд гүн талархлаа илэрхийлье гэв.