11 сар 16, 2024

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сангийн сайдаар томилогдов…

Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан Сангийн сайдын албан тушаалд томилогдож, Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамж болон тамгаа гардаж авлаа. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд Б.Жавхланд ажлыг нь хүлээлгэн өгч, баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн юм. Сангийн сайд Болдын Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай.

Боловсрол:

1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль

1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль

1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль

2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль -2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч

2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч

-2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

-2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажилласан. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхланд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ажлыг нь хүлээлгэж өгч, ажлын өндөр амжилт хүслээ.