12 сар 19, 2024

Хармагтайн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

Геологийн судалгааны төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн өмчит Эрдэнэс сильвер ресурс ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хармагтайн бүлэг ордын Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоожээ. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна. Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгээд байгаа юм. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үзлээ.

Translate