11 сар 17, 2024

Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайнбүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэхшаардлагатай. Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголынард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго. Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулжговийн бүсийн эрчим хүчний  хангамжийгнэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаатээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак:Монгол УлсынЕрөнхий сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүлээн авч, санхүүжилтынзардлыг бууруулах арга замууд, эрчим хүчний шийдэл болон бусад дэд бүтцийнасуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ханбогдод төр хувийн хэвшлийнхөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийгдэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлогохэрэгжүүлж,  өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол УлсынЗасгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна. РиоТинто групп Монгол Улс дахь үйлажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болонОлон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийнгазраа нээсэн. Оюутолгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олонталт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монголажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.