12 сар 22, 2024

Гадаад зээлийн төлбөр 2023 оноос буурна

Засгийн газрын гадаад өрийн 2014 оны эхний хагас жилийн тойм хараахан гараагүй байна. Тиймээс энэ удаад 2013 оны гүйцэтгэлийг танилцуулж байна. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар манай Засгийн газар 1990-2013 оны хооронд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад зээл авч ашиглажээ. Үүний 214 сая ам.доллар нь өнгөрсөн онд авч ашигласан зээл юм.

Зээлийн ашиглалтыг хугацаагаар нь авч үзвэл:



          

Манай улс гаднаас хөнгөлөлттэй авсан зээлээ нийгэм, эдийн засгийн салбарт түлхүү ашиглажээ. Ингэхдээ хамгийн ихийг буюу 25 хувийг зам тээврийн салбарт зарцуулсан бол, 13 хувийг нь санхүүгийн салбарт, 13 гаруй хувийг эрчим хүчний салбарт тус тус зарцуулсан байна.

Олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 1990-2013 он хүртэл авсан зээлийн хөрөнгөөр нийт 189 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Үүнээс 161 нь амжилттай хэрэгжиж дууссан бол, 28 төсөл нь одоо хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээлээс 30 нь гэрээний дагуу бүрэн төлөгдөж дууссан. Харин 159 нь эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөж байгааг 2013 оны Засгийн газрын өрийн тоймд тусгасан байна.

Зээл төлөлтийг хугацаагаар нь авч үзвэл:

Олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 1990-2013 он хүртэл авсан зээлээс 1.3 тэрбум ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулжээ. Ингэснээр өнгөрсөн оны эцэст 2.2 орчим ам.долларын гадаадын зээлтэй үлдсэн байна. Үүнийг манай улс 2052 он хүртэл шатлалтайгаар төлж дуусгах ёстой юм.

2014-2052 он хүртэл төлөх зээлийн график: 

Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн  27.9 хувийг Азийн хөгжлийн банкны зээл, 21.7 хувийг Дэлхийн банкны зээл, 3 хувийг Олон Улсын Валютын сангийн зээл, 1.6 хувийг Нордикийн хөгжлийн сангийн зээл, нэг хувийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээл, харин 42.8 хувийг гадаад улс орнуудаас авсан зээл эзэлж байна.

Тайлбар: Засгийн газрын өрийн тоймын 2013 оны гүйцэтгэлээс ашиглав.