12 сар 21, 2024

Гадаадын банкуудтай өрсөлдөх үү…

2012 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг төвбанк боловсруулж хуулийн хугацаанд батлууллаа. Монголбанк өмнө нь явуулж байсан бодлогоо ирэх онд үргэлжлүүлэхээс гадна, зарим бодлогыг шинээр нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өнөөдөр манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дунд зээлийн хүүг бууруулах тал дээр бодит өрсөлдөөн явагддаггүй байна. Энэ нь зээлийн хүү буурахгүй байх гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс үүнд зохицуулалт хийх үүднээс төвбанк гадаадын томоохон банкуудыг монгол улсын зах зээлд хөл тавих үүд хаалгыг нээх ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Гадаадын банкуудын зээлийн хүү ямагт бага байдаг учир тэднийг монгол улсын зах зээлд оруулж, дотоодын банкуудтай өрсөлдүүлэх замаар зээлийн хүүг бууруулахаар төлөвлөж байгаа нь энэ юм. Гэхдээ энэ нь оновчтой хувилбар мөн эсэх нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Зээлийн хүүг бууруулах гэж байна гээд гадаадын банкуудад сул орон зайгаа тавьж өгвөл эргээд дотоодын банкууд уналтад орох эрсдэлд орж мэднэ. Зээлийн хүүг бууруулах гэж байна гээд гадаадын банкуудад сул орон зайгаа тавьж өгвөл эргээд дотоодын банкууд уналтад орох эрсдэлд орж мэднэ. ХАС банкны гүйцэтгэх захирал Бат-Очир: Гадаадын банкуудыг монгол улсын зах зээлд оруулахад буруудах юмгүй. Гэхдээ жор болон тунг нь тааруулах хэрэгтэйг хэлж байна. Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Дуламсүрэн: Аливаа эерэг зүйлийг сөрөг зүйл дагаж байдаг. Сөрөг зүйлийн эерэг зүйл дагаж байдаг. Тиймээс гадаадын банкуудыг дотоодын зах зээлд оруулахдаа, төвбанк үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, хадгалах бодлогыг давхар барих ёстойг анхааруулж байна. Ямартай ч, монгол улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гадаадын ямар нэгэн банк төвбанкинд тавиагүй байна. Зөвхөн хоёр л банк манай улсад төлөөлөгчийн газраа нээгээд байгаа юм байна. Тэд банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болохыг Монголбанкны хяналт, шалгалтын газрын дарга Лхагвасүрэн хэлж байна.