Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
4 сар 18, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

NI 43-101 гэж юу вэ?

43-101 Үндэсний Үзүүлэлт (NI 43-101) нь Канадын Үнэт Цаас Зохицуулалтын Газраас боловсруулан гаргасан эрдсийн нөөцийн ангилал бөгөөд ашигт малтмалын орд эзэмшигчид тухайн ордын шинжлэх ухаан, техникийн холбогдолтой мэдээллүүдийг олон нийтэд хэрхэн танилцуулж байгааг хянадаг мужын үнэт цаасны хороонууд түүний хэрэгжүүлэлтийг хянаж байдаг. Энэ хэмжүүр нь хийсэн мэдэгдэл, бичгээр үйлдсэн баримт, цахим хуудас дахь мэдээллүүдэд бүгдэд нь хамаатай. Тавигдддаг гол шаардлага нь нөөцийн талаарх мэдээллийг хийхээс өмнө мэргэжлийн хүний зөвлөгөөг авсан байх, зарим тохиолдолд энэхүү мэргэжлийн хүн нь тухайн орд болон орд эзэмшигчтэй ямарваа нэг холбоогүй хөндлөнгийн хүн байхыг шаарддаг байна.

NI 43-101-д мэргэжлийн хүн гэдгийг тодорхойлохдоо:

a) ашигт малтмалын хайгуул, уурхай байгуулах, орд ашиглах, ашигт малтмалын төслийн үнэлгээ зэрэг чиглэлүүдээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай инженер, геологи, газарзүйн ухааны эрдэмтэн байх;
b) ашигт малтмалын төсөл, техникийн тайлан зэрэгтэй холбоотой асуудлуудаар туршлагажсан байх;
c) мэргэжлийн байгууллага, нийгэмлэгийн нэлээд хүндтэй гишүүн байна гэжээ. 

Ашигт малтмалын ордуудын нөөцийн талаарх мэдээллүүдийн үнэн зөв, олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээсКанадын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн компаниуд, хувь хүмүүс NI43-101-г ашигладаг.

NI 43-101-ынач холбогдол юу вэ?

1990-ээд онуудад зарим компаниуд ашигт малтмалын нөөцтэй холбоотой хуурамч мэдээллийг олон нийтэд тарааж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас олон зуун тэрбум долларын алдагдал учруулж байсан учраас Канадын Үнэт Цаас Зохицуулалтын Газраас ашигт малтмалын хайгуул, уул уурхайн компаниудын тайлан гаргах, мэдээлэл олон нийтэд түгээх шалгуурыг хатуу чанга болгох шаардлагатай болжээ. Олон нийт, хувьцаа эзэмшигчдийг ашигт малтмалын нөөцийн талаарх хуурамч мэдээллээс хамгаалах зорилгоор эдүгээ Торонтогийн Хөрөнгийн Бирж гэх мэт Канадын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилждаг ашигт малтмалын бүх компаниуд NI 43-101 стандартыг заавал дагаж мөрддөг байна.

NI43-101 Монголд

NI 43-101-тэй холбоотой журмыг Канадын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилждаг ашигт малтмалын бүх компаниуд аль улс оронд үйл ажиллагаа явуулж буйгаас үл хамааран дагаж мөрддөг. Энэхүү NI 43-101 нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийсэн ашигт малтмалын хайгуулын ажлын талаарх мэдээллийг чөлөөтэй авах боломжийг Монголын олон нийт, сонирхсон байгууллагуудад олгож байгаа бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хувьцаат компаниуд олон улсын стандартыг дагаж мөрдөн, ашигт малтмалын нөөцийн тайлан мэдээг зөв гаргах нөхцлийг баталгаажуулж өгч байдаг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.