Шарль Перро: Үнсгэлжин
2025.12.07. ОХУ. Санкт-Пeтербург. Чарльз Перрогийн зохиолоор бүтсэн Үнсгэлжин хүүхэлдэйн кино үзэж, зохиолыг уншиж орчуулсан А.Энхтуул. Орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл, хэв маяг хичээлийн багш В.В. Олишкевич.
Эрт урьд цагт нэгэн хүндэт, нэр хүндтэй эр амьдардаг байжээ. Түүний анхны эхнэр нас барж, тэрээр дэлхий ертөнцийн өмнө нь харж байгаагүй зальтай, их зантай эмэгтэйтэй хоёр дахь удаагаа гэрлэжээ.
Тэрээр царай, оюун ухаан, зан аашаараа ээжтэйгээ маш төстэй хоёр охинтой байв. Нөхөр нь бас талийгаач ээжтэйгээ адилхан эелдэг, найрсаг, сайхан сэтгэлтэй охинтой байв. Ээж нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй байв.
Тэгээд шинэ эзэгтэй гэрт орж ирэв. Тэр үед тэр жинхэнэ төрхөө илчилсэн юм. Тэр бүх зүйлд дургүй байсан ч хойд охиндоо хамгийн их дургүй байв. Охин маш үзэсгэлэнтэй байсан тул хойд ээжийнх нь охид түүний хажууд ердийнхөөс ч дор харагдаж байв.
Хөөрхий хойд охин гэрийнхээ хамгийн бохир, хамгийн хэцүү ажлыг хийхээс өөр аргагүй болдог байв: тогоо, хайруулын таваг цэвэрлэж, шат угааж, хойд ээж болон хоёр залуу бүсгүйчүүдийнхээ өрөөг цэгцэлдэг байв. Хөөрхий охин чимээгүйхэн тэвчиж, аавдаа ч гомдоллож зүрхэлсэнгүй.
Тэрээр өргөстэй, эвдэрхий дэвсгэр дээр, дээвэр дээр унтдаг байв. Хоёр эгч хоёулаа өнгөт паркетан шалтай, хамгийн сүүлийн үеийн загвараар тохижуулсан ор, толгойноосоо хөл хүртэл өөрийгөө харж болох том тольтой өрөөнүүдтэй байв.
Орой нь ажлаа дуусгасны дараа задгай зуухны хажууд буланд мөлхөж очоод үнсний саван дээр суудаг байв. Тийм ч учраас эгч нараас нь гадна гэрт байгаа бүх хүмүүс түүнийг Үнсгэлжин гэж хочилдог байв.
Гэсэн хэдий ч үнсэнд будагдсан хуучин даашинзтайгаа Үнсгэлжин хилэн, торгон хувцастай эгчээсээ зуу дахин хөөрхөн байв. Тэгээд нэг өдөр тэр улсын хааны хүү том бүжиг зохион байгуулж, бүх язгууртнууд, тэдний эхнэрүүд, охидыг урьжээ.
Үнсгэлжингийн эгч нар ч бас бүжгийн урилга хүлээн авчээ. Тэд маш их баярлаж, тэр даруй хувцас сонгож, бүх зочдыг гайхшруулж, ханхүүг баярлуулахын тулд үсээ хэрхэн янзлахаа бодож эхлэв.
Үнсгэлжин эгч нарынхаа даашинзыг индүүдэж, захыг нь нэхэж, засах хэрэгтэй байв. Гэрт зөвхөн тэдний хувцаслалтын тухай л яриа өрнөж байв.
“Би” гэж том нь хэлэв, “улаан хилэн даашинз, гадаадаас авчирсан үнэт зүүлтийг өмсөх болно.”
Би” гэж бага нь хэлэв, “хамгийн даруухан даашинз өмсөх болно, гэхдээ би алтан цэцэг хатгамалтай нөмрөг, язгууртан эмэгтэйд байдаггүй алмазан бүс зүүх болно.”
Тэд хамгийн чадварлаг үсчинг дуудаж, давхар чимэглэлтэй малгай хийлгэж, хотын хамгийн шилдэг гар урчуудаас гоо сайхныг илтгэх гоёл чимэрлэл авчээ. Эгч нар Үнсгэлжинг юу үзэсгэлэнтэй болохыг лавлав. Учир нь Үнсгэлжин муухай, сайхныг эгч нараасаа илүү мэддэг байв.
Үнсгэлжин, чи хааны бүжигт очих уу?” гэж эгч нар нь толины өмнө үсээ самнаж байхдаа асуув. Юу асууна вэ эгч ээ. Тэд намайг энэ даашинз, энэ гуталтай ордонд оруулах уу гэж Үнсгэлжин асуув. Харин эгч нар нь энэ үнэн. Хэрэв бүжиг дээр ийм тэнэг хүн гарч ирвэл инээдтэй байх болно хэмээн хариулав.
Үнсгэлжингийн оронд өөр хэн нэгэн ч байсан бол, эгч нарынх нь үсийг аль болох муу самнах байсан. Гэхдээ Үнсгэлжин эелдэг байж эгч нарынхаа үсийг чадах чинээгээрээ самнадаг байв. Үдэшлэг болохоос өмнө эгч нар нь толиноос нэг минут ч холдоогүй бөгөөд бэлхүүсээ чангалж, өөрсдийгөө том, туранхай харагдуулахыг хичээж байв.
Эцэст нь удаан хүлээсэн өдөр ирэв. Хойд эх, эгч нар нь үдэшлэгт явав. Харин үнсгэлжин нүүрээ гараараа дарж, уйлж хоцров. Загалмайлсан ээж нь түүнийг уйлж байхыг хараад, юу болсон бэ, хүүхэд минь?” гэж асуув. Гэвч Үнсгэлжин маш их уйлж байсан тул хариулж ч чадсангүй. “Чи бүжиг рүү явахыг хүсэж байна уу?” гэж загалмайлсан ээж нь асуув. Үнсгэлжин тиймээ гэж хариулав.
Загалмайлсан эх нь: Тэгвэл Үнсгэлжин охин минь цэцэрлэг рүү гүйгээд надад том хулуу авчир гэв. Үнсгэлжин цэцэрлэг рүү гүйж очоод хамгийн том хулууг сонгоод шидэт эхдээ авчирч өгөв. Шидэт эх шидэт саваагаараа алтаар чимэглэсэн үзэсгэлэнтэй сийлсэн сүйх тэрэг болгож хувиргав. Дараа нь шидтэн Үнсгэлжинг агуулах руу хулганы хавх авахаар явуулав. Хавханд зургаан амьд хулгана байв.
Шитэд эх саваагаараа дохиход хулгана морь болж хувирав. Үзэсгэлэнтэй сүйх тэрэгийг хөлөглөх морьтой болсон ч, тэрэгчин тэдэнд байсангүй ээ. Хамгийн том сахалтай хархыг шитэд саваагаараа хүрэхэд, тэр даруй өтгөн сахалтай тарган тэрэгчин болж хувирав. Шитэд эх үнсгэлжинд элсэн дээр зургаан гүрвэл байгааг энд авч ир гэв.
Үнсгэлжин тэднийг авч ирэхэд шитэд эх саваагаараа алтан сүлжсэн чимэглэлтэй ногоон нөмрөг өмссөн үйлчлэгч болгон хувиргав. Мөн шидэт саваагаараа Үнсгэлжингийн даашинзыг зөөлөн хүрэхэд хуучин даашинз нь үнэт чулуугаар чимэглэсэн мөнгө, алтан торгон гайхалтай даашинз болж хувирав. Түүнчлэн хамгийн цэвэр болороор хийсэн шаахай түүнд өгөв.
Үнсгэлжин бүрэн бэлэн болсны дараа шитэд дагина, чи өөрийн гэсэн тэрэгтэй боллоо.ю гээд, сүйх тэргэнд суулгав. Цаг үрэлгүйгээр ордон руу явж болно. Шөнө дундаас өмнө гэртээ харихыг хатуу тушаав.
Хэрэв чи нэг минут хоцорвол, чиний тэрэг дахин хулуу болж, морьд хулгана болж, явган цэргүүд гүрвэл болж, чиний гайхамшигтай хувцас хуучин даашинзнуудаар солигдох болно гэв. Үнсгэлжин санаа зоволтгүй ээ, би хоцрохгүй гэж хариулаад, баяр хөөрөөр дүүрэн ордон руу явав.
Ханхүү бүжигт үзэсгэлэнтэй боловч үл мэдэгдэх гүнж ирснийг мэдээд түүнийг угтахаар гүйж гарав. Тэр түүнд гараа сунгаж ордон руу хөтлөв.
Гэнэт бүгд чимээгүй болов. Хийл хөгжим чимээгүй болов. Хөгжимчид болон зочид бзгд бүжгийн үдэшлэгт хамгийн сүүлд ирсэн танил бус гоо үзэсгэлэнг бишрэхээс өөр аргагүй байв.
“Аа, тэр ямар үзэсгэлэнтэй юм бэ!” гэж зочид хоорондоо шивнэлдэв.
Үргэлжлэл бий…
