7 сар 17, 2025

Говийн хулан сүрэглэх Говь-Алтай

2025.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Б.Аюуш аав маань Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа аймагт ирсэн айлчин, гийчин, зочид төлөөлөгчдөд аймгаа танилцуулах, гадаад, дотоодын жуулчид татах үүднээс Говь-Алтай хэмээх зургийн танилцуулга бүхий открыт хэвлүүлж байсан нь хадгалаатай бий. Говь-Алтай аймгийнхаа үзэсгэлэнт байгаль, сонирхол татахуйц археологийн олдворыг зургийн цомог болгон открыт болгон хэвлүүлсэн нь бидэнд аймгаа таниулж үлдээсэн ажлынх нь нэгээхэн хэсэг байж. Үүнийг дэлгэн харахад байгалийн үзэсгэлэнт газруудыг нь мэдэхийн сацуу, хүрэл морь, эртний хн хөшөө зэрэг түүх соёлынх нь археологийн олдвор нь миний төдийгүй, энэ нутгийн хүн ардын түүхийг өгүүлдэг нь дурсгалтай санагддаг. Биднийг бага байхад буга сүрэглэсэн сайхан нутаг байсан ч, сүүлийн жилүүдэд бугынх нь тоо толгой буураад байгаа сурагтай. Тиймээс энэ нутагт төрж өссөн ах маань сэтгэл нь зовниж бугын тоо толгойг өсгөхөөр эгчийн ажилладаг байсан тахь нутагшуулсан Хустайн нуруу гэх газраас янзага аваачиж Говь-Алтай аймагт нутагшуулсан юм. Аав маань Говь-Алтай аймгийн орлогчоор ажиллаж байхдаа тахь нутагшуулах ажилд гар бие оролсон юм. Манай улс мөн Хустайн нуруунд тахь нутагшуулсан бөгөөд эгчийн ажлын ойролцоогоос хэдэн янзага аваачиж Говь-Алтай нутагтаа нутагшуулав. Тахьтай газраас Тахьтай нутагт янзага аваачиж бугын тоо толгойгоо өсгөж буй гэж энгийнээр ойлгож болно. Ажаад байхад аав минь тахь нутагшуулсан, эгч минь тэднийг өсгөлцсөн, ах минь бугын тоо толгой нэмэгдүүлсэн гээд аль аль нь байгаль хангай, ан амьтанд ээлтэй хүмүүс юм. Хустайн нуруунаас Говь-алтай аймагт аваачсан хэдэн янзага өсч том болоод байгаль хангайдаа дасч ижил сүрэгтэйгээ нийлсэн таатай мэдээтэй. Манай нутагт зочилсон хэн ч, аавын нутагшуулсан тахь, ахын нутагшуулсан бугын сүрэгтэй таарч мэдэх юм. Говь-Алтай аймаг маань аргаль, янгир, тахь, хулан, бөхөн, хавтгай, сарлаг, мазаалай, буга, адуу, хонь, ямаа бэлчээрлэсэн хачин сайхан нутаг. Манай нутаг надад өвөлдөө Щвейцар шиг, зундаа Дубай шиг санагддаг. Тэнл очих хэнд ч аавын хэвлүүлж үлдээсэн аймгийн танилцуулга бүхий открыт, түүнд хийх миний тайлбар нэмэр болж магад юм.

Говь-Алтай аймаг

Аавын хэвлүүлсэн танилцуулгад, Говь-Алтай аймаг нь БНМАУ-ын нутгийн барун урд хэсэгт оршдог. 142 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 60 мянга шахам хүн амтай, 17 сум-нэгдэл, 1 хороо захиргаатай, Аймгийн төв Алтай хотод 15 мянган хүн оршин суудаг. Тус аймаг нь байгаль, газарзүйн шинжээрээ Алтайн уулархаг болон говий их мужид багтана. Монгол Алтайн нурууны мөнх цаст өндөр уулс, Шарга, Цэнхэр номин зэрэг их говиудтай. Байгалийн баялаг, ан амьтанаар ихээхэн баян нутаг юм. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд 1,5 сая гаруй малтай. Үүний дотор тэмээ 3,5, адуу 5,7, үхэр 6,3, хонь 56,6, ямаа 27,9 хувийг эзэлнэ гэсэн танилцуулга тухайн үед буюу 1990-ээд оны эхээр хэвлүүлж байжээ.

Алтайн хүрэл морь

2025.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Говь-Алтай аймгийн эртний олдворт Хүрэл морь зүй ёсоор орно. Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 р зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Монгол Улсын Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон ба нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй ажээ. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан хэмээн тус аймгийн танилцуулгад дурдсан байна.

Алтайн говийн хулан

Алтайн эртний хүн хөшөө

Шаргын говийн тэмээн сүрэг

Алтайн нурууны Хүнхэр зуслан

Байгалийн сонин тогтоц Есөн тогоо

Бигэрийн чацаргана

Алтайн адуун сүрэг

Алтайн усжуулах төхөөрөмж

Алтайн загийн төгөл

Захуйн баян тоорой

Сарлагийн сүрэг

Хасагт хайрхан уул

Эрээн нуур

Ээж хайрхан уул

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate