2 сар 10, 2025

Mонгол, Cолонгосын харилцаа

Монгол, Өмнөд Солонгосын Харилцаа

2025.01.27.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай 1990.03.26-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Бүгд Найрамдах Солонгос Улс 1990.06.18-ны өдөр Улаанбаатар хотод Элчин Сайдын Яамаа нээсэн байн. Харин Монгол Улс 1991.02.01-ний өдөр Сөүл хотод Элчин Сайдын Яамаа нээсэн байна. БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Квон Ён Сун 1990.07.09-нд итгэмжлэх жуух бичгээ барьсан. Харин Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв 1991.03.16-нд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Хоёр улсын харилцааны түвшин:

  • Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл /2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
  • Иж бүрэн түншлэл” /2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
  • Стратегийн түншлэл /2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний цахим уулзалтын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”/ 
  • Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 32 жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна.

Монгол Улс, Өмнөд Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцаа, 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг тунхагласан. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. 2021.09.10-ны өдөр болсон 2 улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний цахим уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон. Цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон гэж Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлэлд дурджээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017.10.27. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг өрөөндөө хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен  баяр хүргэж  халуун дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлье. Ерөнхий сайд Ли Наг Енд миний мэндийг уламжилж өгөхийг хүсье. Ази Номхон далайн бүс нутгийн чухал түнш, манай гуравдагч хөрш БНСУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээн ажиллана. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй одоо ч үргэлжилж байна. Монгол улс Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад БНСУ-ын Засгийн газар ОУВС-ийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлье. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах явдал чухал. БНСУ-ын Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан. Миний хувьд Ерөнхий сайдын хувиар БНСУ-д айлчилна гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар БНСУ-тай харилцаа хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, түүний дотор худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллана. “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах боломжийг судлах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн судалгаанаас нааштай дүн хүлээж байна. Бидний энэ уулзалт ч үүнд түлхэц болох байх. Улс орны хөгжил ард иргэдийн амьдралд үр өгөөжтэй мөн хоёр талд харилцан үр ашигтай салбар чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь зүйтэй юм. Элчин сайд та санал бодлоо нээлттэй хуваалцаж хамтран ажиллахыг хүсье Бусад улс орнуудаас  хамгийн олон буюу 30 гаруй мянган иргэн маань БНСУ-д ажиллаж суралцаж амьдарч байна. Хоёр орны хамтын ажиллагаанд иргэд солилцоо улам бүр нэмэгдэж байна. Цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хоёр орны агаарын тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч хамтран ажилламаар байна. Бид Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг хэвээр хадгалж, тогтвортой үргэлжлүүлэх болно. Монгол Улсын Засгийн газрын кабинет өөрчлөгдсөн болохоос бодлого өөрчлөгдөөгүй.Төрд буй хүнд суртал, авилга хээл хахуультай хатуу тэмцэж ажлын сахилга хариуцлагыг сайжруулж ажиллана. Улмаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах эрхзүйн орчныг тогтвортой болгоно. Гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжинэ. Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл Уул уурхайгаас гадна Хөдөө аж ахуй ,газар тариалан, жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барина. Монголын онгон байгальд экологийн цэвэр бүтээгдэхүүн, тариа, хүнсний ногоог тариалж экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээн зүтгэж байгаа Элчин сайд танд болон  Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье гэлээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Тэр дундаа Төр засгийн төвшинд. 2015 онд БНСУ-ын Ерөнхий сайд танай оронд айлчилснаас хойш Монгол улсын Ерөнхий сайдыг манай орон өөрийн улсад айлчлуулах хүсэлтэй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та манай оронд айлчлахыг зөвшөөрч байгаад талархаж байна. Энэхүү айлчлалаар манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам батжиж олон асуудал шийдэгдэх болно. Бизнесийн эрхлэгчдийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогод тань сэтгэл хангалуун байна. Сэлэнгэ аймагт Солонгос-Монголын хамтарсан компани үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэт олон олон төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Солонгос хоёр улс нь ахан дүүсийн найрамдалт харилцаатай улс. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өсч, он гарсаар эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн ирсэн байна. Иргэд хоорондын харилцаа ийнхүү өргөжин тэлж байгаа учраас хоёр орны агаарын тээврийн нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах болно гээд ажлын амжилт хүсч, хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна

2018.01.08. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018.01.15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ

2018.01.14. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.  Айлчлалын зорилго нь гуравдагч хөрш БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана гэжээ.

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

2018.01.15. БНСУ. Сөүл хот. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв. Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв. Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв. Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын  V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энхтайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэжээ.

Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо

2018.01.15. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар  үг хэлэв. “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байгаагаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв. Бизнес форумд оролцогчид уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна. 1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

2018.01.15. БНСУ. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэжээ.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллана

2018.01.15. БНСУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлал амжилттай үргэлжилж байна. БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ён Гиль тэргүүтэй Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг хүндэтгэн өдрийн зоог барилаа. Энэ үеэр талууд харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр зам, тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна гэдэгт санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав

2018.01.16. БНСУ. Сөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа гуравдагч хөрш БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлээд өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ гэж тэмдэглэв. Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж их байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

2018.01.16. БНСУ. Сөүл хот. БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна. Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэв.

Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

2018.01.16. БНСУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

2018.01.18. БНСУ. Cөүл хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1.  Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.

2.  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болов.

3.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөлийг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал хүлээж авав. Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөлийг хэрэгжүүлэх асуудлыг Солонгосын тал судалж үзэхээр болов. 

4.  Айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг ирэх 3 дугаар сард зохион байгуулахаар тохирлоо

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид Монгол Улсад дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНСУ-тай ХАА, газар тариалан, аялал жуулчлалын зэрэг салбаруудад хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал бүрэн дэмжиж, нэн ялангуяа мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт хуримтлуулсан технологи, туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

6. Айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Солонгосын бизнес форумын хүрээнд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав. Энэхүү форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох талаар түлхүү ярилцаж гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хамтран ажиллахыг уриаллаа. 

7.  Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажил амжилттай дууссаныг тэмдэглэж, дараачийн шатны ажлаа эхлүүлэхээр ярилцав.

8. Цаашид байгаль орчин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтов.

9.  Ерөнхий сайд Ли Наг Ен монгол иргэд БНСУ-д тав тухтай ажиллаж, амьдрах асуудалд анхаарч, монгол залуучууд тус улсад суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

10.Талууд хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо.

11.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзах үеэр Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж байгаагаа илэрхийлэв.

12.Айлчлалын үеэр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.

13.БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойгоо Солонгосын тал илэрхийлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нэн чухал болохыг манай тал нотолж, хэрэгжүүлэхээр тохиров.

14. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн санаачилсан Шинэ Умардын бодлогыг тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв. Хоёр тал Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

15.Хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар болов. Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т элсэх Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг БНСУ дэмжив.

16. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх манай Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг БНСУ өндрөөр үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2018.03.26. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа. Улмаар xоёр орны иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм. Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцохоо илэрxийллээ гэжээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018.05.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа. Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцов гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018.08.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно гэлээ. Мөн Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна гэв. Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм. Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДЭЛХИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

2018.09.20. АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк хоорондын 30 орчим жилийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт Дэлхийн банкны удирдлага болон хамт олонд талархал илэрхийлэв. Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна

2019.03.21.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтав. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён маргааш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов гэжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байна

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж,  хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов. Мөн эмч нарыг  БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй  танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм гэжээ.

БНСУ-н Ерөнхий сайд Улаанбаатар Смарт Карт ХХК-д зочиллоо

2019.03.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Наг Ён хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүн гарч өнөөдөр нийтийн тээвэрт төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяртай байна. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажилд нь амжилт хүсье” хэмээн онцоллоо. Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг системийг бүрэн нэвтрүүлж, далд орлогыг ил болгох, бүртгэлжүүлж, хяналтын системийг сайжруулсан юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчиллаа

2019.03.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсад 10 аймгийн дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгов. Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцлов. Тэрээр мөн монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай монголын талын саналыг Ерөнхий сайд Ли Наг Ён дэмжинэ гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс ЗХА, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Эдгээр санаачилгуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон бусад холбогдох уулзалтуудын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар

2019.03.29. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

1.  Монгол, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

2.  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах саналыг дэвшүүлэв.

3.  Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.

4.  Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, иргэн та эрх баригч хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.

5.  Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

6.  Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов. 

7.  Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

8.  Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны залуу бизнесүүдийг дэмжих зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.

9. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.

10. Хоёр улсын хамтын ажиллагаа байгаль орчин, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй Сөүл төсөл, Ногоон хэрэм зэрэг олон нийтэд болон тухайн салбартаа хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл хөтөлбөрийг цаашид улам нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаж, монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

11.Талууд соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, М-К Pop фестиваль зохион байгуулах, Korea IT Camp байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

12.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

13.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон ЗХА-ийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Mонгол Улсад хийсэн айлчлалыг Arirang сурвалжлав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

2019.08.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх БОАО форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх БОАО форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн  арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив. Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Азийн төлөөх БОАО форум”-д үг хэлэв

2019.08.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Азийн төлөөх Боао форумын дарга, Эрхэм хүндэт Бан Ги Мүн, Эрхэм зочид оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Зун, намрын зааг үе, нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд цаг зав гарган манай улсад зочилж, “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцож буй та бүхэнд юуны өмнө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Азийн төлөөх Боао форум”-ыг санаачлагч орнуудын нэг бөгөөд форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн билээ. Миний бие өнгөрсөн онд Боао форумын жилийн уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон улсын вальютийн сангийн тэргүүн нартай  уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна. Монгол, Хятад хоёр улс нь өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд юм. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой өргөжин хөгжиж, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаад монголын тал сэтгэл хангалуун байдаг. Манай Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт шинэ бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй ажиллаж ирлээ. Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх Боао форумын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна. Хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Улаанбаатарын бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болж буй нь өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой хэмээн харж байна. Мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн  технологийн дэвшил, тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн хувирамтгай, эмзэг болж буй нь бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг  дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулах зорилгоор “2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг улс орнууд хамтран дэвшүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгон  ажиллаж буй хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжинд эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага гарч буй нь ч өнөөгийн цаг үеийн онцлог юм. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн орнууд давуу талаа уялдуулан, бие биеийнхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хуралд оролцогчдоос дэвшүүлэх гол санаа, эерэг дохио байна гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно. Өмнөд хөрш БНХАУ ч өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын  “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Өнөөдрийн бага хурлын сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон гурван улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, төслүүдийн талаар та бүхнээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо, Түнш орнууд, олон улсын байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллаж буйгийн үрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж буйг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх,  тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх болно. Манай улсын эдийн засгийн гол тулгуур болж буй уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ тулгууруудыг бий болгох үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацийг нутагшуулахад чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх болно. Монголд хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар манай холбогдох байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс тавих илтгэлүүдэд анхаарал хандуулж, цаашид ойр дотно хамтран ажиллахыг та бүхнээс хүсье. Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020.02.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Мөн БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг дурдаад, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах болон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-д манай хамгийн олон иргэн сурч, ажиллаж байгааг дурдаад хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх болон хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог идэвхжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

2020.08.13. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, Монгол, Солонгосын найрамдлын жилийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй цахим уулзалт хийнэ

2021.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн дөрвөн жилд хийгдэж буй анхны уулзалт юм. Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно. Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийлээ

2021.09.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Цахим уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилснаас хойш хийж буй хоёр дахь уулзалт юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав. Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг 1. улс төр, аюулгүй байдал 2. худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, 3. боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд, 4. соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, 5. бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн  5 тулгуур чиглэлд  өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг дурдаад гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд Монгол Улсын шинэ төрийн тэргүүнтэй дээд түвшний уулзалт хийж буй анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг цаашид улам бэхжүүлж, бодит эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн  цаашид Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулав. Энэ хүрээнд Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг БНСУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 хороолол”, Баянголын амд түрээсийн орон сууц барих төслүүд болон 10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, III шатны төслийг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан-технологи, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаар болов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тууштай урагшилж ирснийг үнэлж, цар тахлын хүнд үед БНСУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламж үзүүлж, цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авахад харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтож, хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, цар тахлын үед бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин нотлов. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа мөн илэрхийлэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ:

2021.09.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улс дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ээр зарлан тэмдэглэснийг өндрөөр үнэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохиров.

Түүнчлэн, цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.

Нэг. Улс төр, аюулгүй байдал:

Хоёр улсын төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, идэвхжүүлснээр улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов. Мөн хоёр улсын хооронд байгуулагдсан салбар тус бүрийн Засгийн газар хоорондын зөвлөлдөх механизмуудын үйл ажиллагааг улам эрчимжүүлэхээр болов.

  • Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд “Стратегийн яриа хэлэлцээ”-ний сувгийг бий болгож, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бусад улс орнуудтай олон талт яриа хэлэлцээний механизм бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.
  • Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарт өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотлов.
  • Талууд хоёр улсын Парламент, Парламентын гишүүд, найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсын Засгийн газар хооронд өмнө байгуулагдсан салбар тус бүрийн зөвлөлдөх механизмуудыг төгөлдөржүүлж, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалд цахим уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр эдгээр механизмыг идэвхжүүлэхээр тохиров.

Хоёр. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын тэргүүний технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтов. БНСУ нь “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар тогтов.

  • Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэдийн солилцоо, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлж, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тогтов.
  • Талууд харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр ярилцав. Үүний тулд 2017 оны болон 2021 онд шинэчилсэн хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн төлөө “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов. Түүнчлэн 2020 онд Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)”-т нэгдэн орсон нь хоёр улс худалдаанд харилцан хөнгөлөлт үзүүлэх анхны хэлэлцээрийн хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв.
  • Талууд БНСУ-ын дэвшүүлсэн “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” санаачилга болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хэрэгжүүлж буй “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ” санаачилгыг уялдуулан хөгжүүлж, “Шинэ Умардын бүс нутаг” дахь хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Монголын тал БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж дэмжлэг тус улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж, гүн талархал илэрхийлэв. Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгааг сайшаав. Цаашид Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын ЭКСИМ банк хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан (EDCF)-гийн шугамаарх хамтын ажиллагааг мөн дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах” төслийг энэ онд багтаан дуусгавар болгож, хоёр улсын хооронд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болохуйц хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиров.
  • Талууд ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, газрын тосны чанарыг сайжруулах, орон нутгийн дулааны хангамж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд тууштай хамтран ажиллахаар болов.
  • Талууд “Улаанбаатар ба дагуул хот” бодлогын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан туршлага зэргийг судалж, монголын тал ухаалаг хот байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлд БНСУ-тай хамтран ажиллахаар тогтов. Үүнтэй холбогдуулан монголын тал дэд бүтцийн салбарт БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөрөнгө оруулалтыг түлхүү татах чиглэлд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
  • Талууд логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, тус салбарын боловсон хүчинг бэлтгэх сургалт, тогтолцоог сайжруулах болон логистикийн шинэ технологи нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эрэлхийлэхээр болов.
  • Талууд ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг хөдөө аж ахуйн шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох хорио цээрийн стандартыг тохирох чиглэлд хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэн ажиллах саналтай байгааг монголын тал илэрхийлэв.
  • Талууд 2021 онд байгуулсан Монгол Улс, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тууштай хэрэгжүүлж, экспортыг дэмжих, ЖДҮ болон гарааны бизнесийн чиглэлээр мэргэжилтэн солилцох, технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Гурав. Эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбар:

Хоёр улсын төрийн тэргүүн нар “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг даван туулж, эрүүл мэнд, анагаах ухаан, ногоон хөгжил, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.

  • Талууд “КОВИД-19” цар тахлын хүнд нөхцөл байдалд тусгай үүргийн нислэг үйлдэн иргэдийн солилцоог хадгалж, “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр нягт хамтран ажиллаж ирснийг үнэлэв.
  • Шинэ төрлийн вируст өвчин, гадаадаас зөөвөрлөгдөж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын нийтийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх зэрэг хоёр талын харилцан сонирхсон салбарт хамтран ажиллаж, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд чиглэсэн нягт хамтын ажиллагааны тогтолцоог бий болгохоор тогтов.
  • Талууд 2011 онд “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаас хойш эмнэлгийн ажилтны сургалт, Үндэсний эмчилгээ оношилгооны төвийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирснийг үнэлж, цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
  • Талууд 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “P4G” дээд түвшний уулзалт олон улсын хамтын нийгэмлэгийн ногоон сэргэлт болон нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулсныг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн талууд ногоон хөгжлийн бодлогын хүрээнд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хүрээнд агаарын бохирдолтой тэмцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэж, Зүүн хойд Азийн цэвэр агаарын түншлэл (NEACAP)-ийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд шар шороон шуурганы хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ойн нөхөн сэргээлт, Зүүн хойд Азийн улс орнууд хооронд олон улсын ойн хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатны ажил амжилттай хэрэгжсэнийг дүгнэж, 3 дугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Талууд хоёр улсын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгүүд хооронд шар шороон шуурга, цаг уурын ажиглалтын станцын технологи дамжуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
  • Талууд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах төслийг үнэлж, цаашид Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо (ICT)-нд суурилан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулахуйц төслийн дараах ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
  • Талууд ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжлийн төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Талууд цаашид шинжлэх ухаан, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, эдгээр салбарын судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиров.

 Дөрөв. Соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо:

Хоёр улсын төрийн тэргүүн нар түүх соёлын хэлхээ холбоо нь хоёр улсын харилцааны хөгжилд чухал хөрс суурь болж ирснийг санал нэгтэй тэмдэглэж, хоёр улсын ард түмний хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн тулд хоёр талын соёл, иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтов.

  • Талууд Соёлын хамтарсан Хорооны үйл ажиллагаа болон соёл урлагийн байгууллага хоорондын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг тэлэхээр болов. Мөн хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Талууд “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулсан зэрэг өнөөг хүртэлх аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дүгнэж, хоёр улсын хооронд иргэд, жуулчдын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.
  • Талууд БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтнүүд, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тогтов. Мөн Монгол Улс дахь солонгос хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж, цаашид харилцан визгүй зорчих асуудлыг урт хугацаанд судлах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
  • Талууд хоёр улсын орон нутгийн солилцоо, шууд хамтын ажиллагаа болон Монгол, Солонгосын найрамдал, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хоёр улсын хоорондын солилцооны талбарыг өргөжүүлэхээр тогтов.
  • Талууд хоёр улсын залуучууд хоорондын нягт хэлхээ холбоо нь цаашид хоёр улсын ирээдүйд чиглэсэн хөгжлийн чухал хөрс суурь болно гэдэгт санал нэгдэж, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын салбарт шинэ үеийн холбоог бий болгон ажиллахаар тохиров.
  • Талууд терроризм, хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Үүний тулд хоёр тал прокурор, цагдаагийн байгууллага зэрэг хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.
  • Талууд хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов.

Тав. Олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа:

Хоёр улсын төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгаж, энх тайвныг мөнхөд цогцлоох асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. Талууд хоёр Солонгосын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны чухлыг онцолж, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд хамтран хувь нэмэр оруулахын төлөө байгааг санал нэгтэй илэрхийлэв.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • БНСУ-ын дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого”, “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”, “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны платформ” санаачилгыг Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эдгээр санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотлов.
  • Талууд дээрх санаачлагууд нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэхийн сацуу цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Талууд “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ын бодит үр дүн гаргахын тулд хоёр улсын эрүүл мэнд, халдвараас сэргийлэх хэрэгслийн хамтын нөөцийг бүрдүүлэх ажлыг туршилтаар хэрэгжүүлснийг үнэлэв.
  • Талууд НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, дэвшилтэд технологи зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.
  • Талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцид нэгдэх санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа нотлов. Энэ хүрээнд солонгосын тал Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалт (EAS)-д оролцох болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны механизм дахь оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг анхааралдаа авч, Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын энэ удаагийн дээд түвшний уулзалт нь Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааны шинэ түүхэн үеийг нээж буй чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав

2022.08.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр бодит ажлууд хийж байгааг сайшааж, Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй гуравдагч хөрш БНСУ нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн талархаж байдгийг хэлэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хөгжил цэцэглэлийн төлөөх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулах өргөн боломж байгааг дурдаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ идэвхтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн албан ёсны захидлыг гардуулан, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв. Цаашид хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа Гадаад хэргийн сайд Пак Жин илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутаг, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, эрүүл мэнд, хот байгуулалт, дэд бүтэц, соёл урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэжээ.

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив

2023.01.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жун Гү 2023 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн нөөцийг БНСУ-ын шинэ дэвшилтэт технологи, ноу-хаутай хослуулан эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн хоёр улсын харилцааны үндэс суурь болсон иргэдийн солилцоог дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодит үр дүн гаргаж ажиллахын чухлыг тэмдэглэв. Элчин сайд Ким Жун Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутаг дахь БНСУ-ын чухал түнш улс гэдгийг онцлов. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзав

2023.02.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав. Хатагтай Ким Ён Жү Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Цаашид “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн солилцоог дэмжих зэргээр БНСУ-ын талтай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улс НҮБ болон олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хамтран ажиллаж байгааг хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү илэрхийллээ. Энэ хүрээнд Солонгосын “Ногоон эмнэлэг”-тэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хоол тэжээлийн дутагдал, амьсгалын замын  өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөснөө танилцуулав. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө  өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.

БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна

2023.06.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна. Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлжээ. МЭНДЧИЛГЭЭНД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монгол хоёр орны бататган хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжихийн зэрэгцээ, хоёр  орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн харилцаа мөн адил бэхжин хөгжинө хэмээн найдаж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монгол Улс үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье гэжээ.

2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэндчилгээ ирүүллээ. БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр хөгжин дэвжиж, иргэд хоорондын харилцаа, хамтын нөхөрлөл ч батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

2023.09.22. АНУ. Нью-Йорк хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024.05.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр, хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв. Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2024.09.21. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа. Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д Чингис хаан одон хүртээнэ

2024.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна. Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнаж болохоор заасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингис хаан тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан харилцааг Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 0дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм. Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй. Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм. Бан Ги Мүн Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг гэж үнэлсэн. Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа. Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг гэж онцолж байлаа.Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна. Тухайлбал Ногоон хөгжлийн сан 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж,Global green growth институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм. Мөн Азийн төлөөх Боао форумын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн сан Солонгос, Монголын ирээдүйн стратеги форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга. Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай. Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой Парисын хэлэлцээр батлагдсан юм. 190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэсэн гэжээ.

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2024.11.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ. Тэрбээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов. Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа. Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэм хүндэт Бан Ги Мүн болон хүндэт зочид оо. Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны эх ундарга, төрт ёсны ой санамж юм. Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм. Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам газар нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай билээ. Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг дэлхий дахины хөгжил, дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм. “Монголын их амар амгалан” нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаач, түүхчид үнэлэн дүгнэж байна. Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн эрхэм хүндэт Бан Ги Мүн Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та Ази, Номхон далайн бүсийн хоёр дахь төлөөлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон, НҮБ-ыг амжилттай удирдан ажилласанд монголчууд бид баяртай байдаг билээ. Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байх хугацаандаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэгвэл Монгол Улс даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсад 2009 онд айлчлахдаа дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Монгол Улсын цэрэг дайчид олон улсын түвшинд үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын “Цэнхэр дуулгатнууд” хувь нэмрээ оруулж буйд НҮБ-аас нэн талархалтай ханддагийг сайшаан тэмдэглэж байсныг энэхүү баярт өдөр дурсан хэлэхэд таатай байна. Мөн энэхүү айлчлалын хүрээнд Та Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан билээ. Эдүгээ энэхүү судалгааны төв нь бие даасан Засгийн газар хоорондын байгууллага болон хөгжиж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулсаар байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр, оролцоо, дэмжлэг маш чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ хүрээнд Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Таны тэргүүлэн ажилладаг “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэхүү олон улсын яриа хэлэлцээний платформ цар хүрээгээ улам тэлж,  Улсын Их Хурал, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Мөн эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулснаас гадна өөрийн тэргүүлэн ажилладаг сан, байгууллагаар дамжуулан манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлье. Эх дэлхийг хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх Таны цаашдын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, Танд болон таны сайхан гэр бүл, хүүхэд, Солонгосын найрсаг ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд Монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс дахин баяр хүргэе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Чингис хаан одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Эрхэмсэг ноён  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо. Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна. Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье. Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм.  Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна. Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна. Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна. Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ. Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг. Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг. Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм. Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм. Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна.  Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе. Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна. Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье. Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе. Баярлалаа.

Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо

2024.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 9Чингис хаан үндэсний музейд зочиллоо. Тэрбээр нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхтэй танилцлаа гэжээ.

Бан Ги Мүн Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

2024.11.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа. Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн Чингис хаан одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв. Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа. Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов. Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,
  • Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.

Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо. Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ. Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна гэж дүгнэснийг дурдлаа. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв. Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо. Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав. Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Бан Ги Мүн санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ. Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээнэ үү