Mонгол, Алжирын харилцаа

2023.10.07. Mонгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.