2 сар 10, 2025

Монгол, Бeлгийн харилцаа

Бельгийн Хаант Улсын Хаан Филипп Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Бельгийн Хаант Улсын Хаан Филипп Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд Ерөнхийлөгч Танд болон монголын ард түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ.

Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив

2022.04.27. Улаанбаатар хот. Монгол Улс. Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, санаачлагын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэлэв. Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ.