10 сар 12, 2024

Fitch on Mongolia-2024 форум зохиогдов

2024.09.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Fitch Ratings зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг нь Fitch on Mongolia-2024 форумыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ. Тэрбээр, Fitch Ratings олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ хэмээн үнэлсэнд талархаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд авч хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн сахилга бат нь ковид-19 цар тахал, геополитикийн мөргөлдөөний хүнд нөхцөл байдлыг амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, гадаад нөхцөл байдалд тэсвэртэй орчныг бүрдүүлж буйг онцолсон юм. Мөн форумын үеэр Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл, мөн санхүүгийн салбарын хэтийн төлөв гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Fitch Ratings агентлаг нь аливаа улсын эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын нөлөөлөл болон цаг үеийн асуудлаар санал солилцох зорилгоор жил бүр тухайн орны Сангийн яам, Төв банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран тус форумыг тогтмол зохион байгуулдаг юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн