10 сар 12, 2024

Mонгол, Египетийн харилцаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

2022.11.07. Египет улс. Шарм Эль Шейх хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох юм. Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцоно гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д дэлхийн удирдагчдийн хамт…
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов6 Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын  суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах, Уур амьсгалын санхүүжилт, Хүлэмжийн хийг сааруулах, Ил тод байдлыг сайжруулах, Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх, Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ. Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна. Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ. Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-ийн үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа…
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авлаа

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-ийн үеэр Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав…

Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов6 Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын  суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах, Уур амьсгалын санхүүжилт, Хүлэмжийн хийг сааруулах, Ил тод байдлыг сайжруулах, Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх, Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ. Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д үг хэлэв…

Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна. Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ. Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…
Монгол Улс Ойн түншлэлийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох Ойн түншлэлийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна. Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм. Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм. Ойн салбарт тогтвортой менежментийг хэрэгжүүлсэнээр мянга мянган ажлын байр бий болох боломжтой учир энэ салбарын ногоон ажил эрхлэлтэд түншлэлийн оруулах хувь нэмэр маш чухал. Ойн доройтолд нөлөөлж буй асуудлыг стратегийн болон бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын зохицуулалт, газар эзэмшил, нөхөн сэргээлт, газрын зохисгүй ашиглалт, байгаль орчны гэмт хэрэг зэрэг асуудлыг нээлттэй, талуудын бүрэн оролцоотой, ил тод хэлэлцэн шийдвэрлэдэг дадал бий болгоход чухал хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм. Түншлэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдал болон хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг сайжруулахад дэвшилтэт технологи, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн органик түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх,  мэдлэгийн платформд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодорхойлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Энэ удаагийн Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй Африк тивд болж байгаагаараа онцлог юм. Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам идэвхтэй ажиллах нь чухал байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Нэгдсэн үндэстний байгууллагын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан. Ийм учраас улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Тухайлбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Энэ хөдөлгөөнд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог. Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 30 хувьд хүргэхийг зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Өдгөө манай улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, Даян дэлхийн метаны амлалтад саяхан нэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд Тэглэх зорилт тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймд Нэгдсэн үндэстний байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй юм. Ингэснээр хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл сорилтоо амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэ хүндэт индрээс дахин илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

Эцэст нь хэлэхэд Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашид тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм. Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар COP27-ийн үеэр…

-Ромын хоёр хааны хайрыг татсан Клеопатра-

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP-27-д оролцогчдод хандаж үг хэлэв. Дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар анхаарал хандуулж байхад, А.Энхтуул миний анхаарал өөрийн эрхгүй тус улсын түүх соёлд татагдана. Мэдээж сонирхолтой учраас тэр шүү дээ. Монгол Улсын ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт эртний Египетийн талаар ордог. Эндээс л муми гэж юу болох талаарх анхны ойлголт авч байсан билээ. Хожим Египетийн сүүлчийн хатан Клеопатрагийн тухай кино үзэж байснаа санаж байна. Клеопатра VII гэдгээр нь ном, зохиолд түлхүү гарах нь элбэг. Тэрбээр Египетийн Птолемей XII хааны хоёр дахь охин байжээ. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцөж хаан ширээгээ Клеопатрад залгамжлуулсан байна. Клеопатра 18 насандаа Египет улсын хатан болж, дүүгийн хамтаар тус улсыг удирдаж байжээ. Гэвч удалгүй түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д үг хэлэв..

Тиймээс Клеопатра Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Юлий Цезарийн тусламжтайгаар эргэн хаан ширээндээ сууж, Египетийн хатан хэмээн дахин дуудуулах болов. Түүхэнд Клеопатраг Юлий Цезарийн хүүхдийг төрүүлсэн тухай цухас гардаг. Клеопатра хаан ширээгээ буцаан авч, улсаа удирдахын тулд Ромын эзэнт гүрнээс тусламж байсан гэж эндээс ойлгогддог. Гэвч удалгүй Юлий Цезарь 44 насандаа бурханы оронд заларч, түүний оронд Марк Анатоний Ромын эзэнт гүрнийг захирах болжээ. Юлий Цезарь байхгүйгээр Клеопатрагийн байр суурь ганхах нь мэдээж. Ромын эзэнт гүрний шинэ хаан Марк Анатоний тэр үеийн хамгийн баян чинээлэг гэгдэх Египетийг хэзээ мөдгүй дайлаар мордож, эзлэн суух нь гарцаагүй байлаа. Тиймээс Клеопатра улсаа, хаан ширээгээ авч үлдэхийн тулд овжин мэх ашиглахаас өөр юу ч хийж дийлэхгүйд хүрэв. Удалгүй Клеопатра Ромын эзэнт гүрний шинэ хаан Марк Анатонийн нууц амраг болж, хоёр хүүхэд төрүүлж өгчээ. Ийнхүү Египетийн сүүлчийн хатан Клеопатра Ромын хоёр ч хааны хайрыг татаж, хүүхдүүдийг нь төрүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д үг хэлэв…

Гэвч тэд бүгдээрээ Ромд албан ёсны эхнэртэй, гэр бүлтэй байсан тул Клеопатрад албан ёсны хатан нэр зүүж, үр хүүхдээ Ромын хаан ширээнд залгамжлах боломж байсангүй. Удалгүй Марк Антоний Клеопатрагийн нөлөөнд бүрэн орж, түүнд эхлээд Киприйн арлуудыг, дараа нь Ромын эзэнт гүрний Ази дахь томоохон эзэмшил нутгийг өгчээ. Дайн байлдаанд олон мянган эрсийнхээ хөлс, хүчийг урсган байж эзлэн авсан газар нутгуудыг ээлж дараатай Клеопатрад өгч байснаас болж ромчуудын эгдүүцэл дээд цэгтээ тулав. Тиймээс ромчууд Марк Анатонийн эхнэрийг Египет рүү явуулжээ. Марк Антонийг Клеопатрагаас салгахын тулд шүү дээ. Гэсэн ч энэ нь тусыг эс олж, Марк Анатоний эхнэрийн хамт Ром руу буцсангүй, харин Клеопатрагийн дэргэж насан үүрд үлджээ. Харин Марк Анатонийн эхнэр Ром руугаа буцсан ч, төд удалгүй Ромчуудын хамт Египет рүү эргэн дайтжээ. Клеопатра Ромтой хийсэн аян дайнд ялагдал хүлээж, Октавианы цэргүүд тус улсад нэвтэрснээр Египет улс албан ёсоор Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д үг хэлэв..

Египетийн сүүлчийн хатан Клеопатрагийн тухай түүхэнд, бас кинонд харгис хэрцгий хааныг ч хайлуулж, уяруулж чаддаг эмэгтэй байсан тухай гардаг. Тиймдээ ч, Ромын эзэнт гүрний хоёр ч хааны хайрыг татсан түүхэн эмэгтэй гэж ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ. Кино зохиол дээр гарч байгаагаар сүрлэг, ихэмсэг хатан байсан ажээ. Хожим түүний дүрд тоглосон кино жүжигчид, сфинксийн хөшөөн дээр заларсан байдлаар дүр бүтээсэн нь дахин давтагдашгүй юм. Эндээс л эртний Египет улсын Сфинксийн хөшөөний тухай түүх дурсгал товойн харагдана. Түүх соёл нь хожим дэлхийн нийтээр тарсан болоод ч тэрүү, Санкт-Петербургт хүртэл Сфинксийн хөшөө хаа сайгүй таарна. Сфинксийг Грекийн, Египетийн гэж хоёр ангилдаг. Санкт-Петербургийн Cфинксийн хөшөө дурсгал бол Египетийнхтэй төстэй баримал гэж ойлгож болно. Мөн жуулчдыг ихээр татдаг дэлхийн долоон гайхамшигийн нэг Пирамидын хөшөө Египетэд бас бий. Египетийн түүх, соёлыг Клеопатра, Пирамид, Сфинкс, Мумигаас ийнхүү ялгаж салгахын аргагүй юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр чигээрээ түүх соёлын дурсгал болсон Египет улсад ийнхүү айлчилж, дэлхийн удирдагчдийн дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-д үг хэлэв…

Египетийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улс. Улаанбаатар хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси: Египетийн төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Нэгэн жарныг дамнан хөгжиж ирсэн Монгол, Египет хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

2024.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Эс-Сиси: Үндэсний их баяр наадмын тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх нь нэр төрийн хэрэг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Ард түмнүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө бидний хамтын хөдөлмөр, үр өгөөжтэй зохицуулалт бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан эрхэм Ерөнхийлөгч Танд сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе. Нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлье.

Египетийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн