12 сар 6, 2024

Б.Жавхлан Сангийн сайдаар улиран сонгогдов

Ёсзүй, хариуцлагын гэрээ байгуулав

2024.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхланг илгээж, намын даргатай ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулав. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн өр дарж, цалин тэтгэвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн. Тиймээс төвийн бүст тогтвортой хөгжлийг бий болгож чадна гэж үзэж 5-р тойрогт нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан 1992-1997 онд Монгол Улсын Их Сургуульд Банкны эдийн засагч, 2002-2007 онд Индианагийн их сургуульд Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцсан. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, Банкны хянан шалгагч, 2002-2006 онд Худалдаа хөгжлийн банкинд Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч, 2010-2015 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-2024 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллажээ. Дархан-Уул аймгийнхан түүнд итгэл хүлээлгэж хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгож, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан туршлагатай улстөрч, бас эдийн засагч юм. Тэгвэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 5-р тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшиж байна. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ногоон, боомтын, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, төрийн, хот хөдөөгийн хөгжилд нэгдье уриатай оролцож байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн намтарыг дарханчууд андахгүй. Б.Жавхлангийн аав Болд Сүхбаатар аймгийн уугуул бол, ээж Энхмандах Говь-Алтай аймгийн уугуул. Харин өөрөө Дархан-Уул хотод өссөн нэгэн билээ. Тиймдээ тэрбээр дарханчуудын итгэлийг хүлээж хоёр ч удаа УИХ-д сонгогдсон юм.

Б.Жавхлан: Хөгжлийн томилолт өвөртлөн ирлээ

2024.06.10. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхэллээ. 10 мандат бүхий тус тойрогт Монгол ардын намаас мандат өвөрлөн ирсэн 10 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан ахлан Ард түмний ялалт байгуулахаар ийнхүү сурталчилгааны ажлаа эхлүүлэв. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Газарзүй, тээвэр ложистик, төвлөрсөн дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлээрээ өөрийн гэсэн онцлог, давуу талтай Төвийн бүс нутгаа эдийн засгийн төв цэг болгох зорилго доор бид хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон нэгдлээ. Бидний төлөвлөгөөгөөр манай бүс нутаг тээвэр ложистикийн давуу талаа ашиглаж худалдааны чөлөөт бүсүүд дагасан аялал жуулчлал хөгжүүлсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалаараа эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластеруудаа өргөжүүлсэн, уул уурхайн баялаг нөөцдөө түшиглэсэн хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудтай, шинжлэх ухаан технологийн төв цэг болох юм. Иргэд сонгогчид та бүхний маань сонголт алсын хараатай онч мэргэн байг гэсэн юм.

Б.Жавхлан: Дарханчууд маань сэтгэлээрээ цацал өргөж, амжилт ялалтыг ерөөсөөр угтлаа 

2010.06.10. Монгол Улс. Дархан-Уул аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог буюу Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сурталчилгаа Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ. Дарханчууд Б.Жавхланд хоёр ч удаа итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Үргэлж халуун дотноор ханддаг Дарханчууд маань сэтгэлээрээ цацал өргөж, амжилт ялалтыг ерөөсөөр угтлаа. Өдийг хүртэл хамтдаа ялж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхнээсээ маш их урам зориг авлаа. Ард түмнийхээ, Дарханчуудынхаа ялалтыг ахин түүчээлэх даалгаврыг бид биелүүлэхээр хичээн зүтгэх болно гэсэн юм. Ингээд тэрбээр Дархан-Уул аймгийн сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр улсын хэмжээнд газар тариалан, хүнсний салбарын гол нийлүүлэгч бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг бүсчилсэн байдлаар хөгжих цогц бодлогыг иргэд, сонгогчиддоо танилцууллаа. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлын залгамж халаан дээр тулгуурлан шинэ сэргэлтийн бодлогын реформ хийхээр тусгасан. Төвийн бүсэд газар тариалан, хилийн боомт, хүнд хөнгөн үйлдвэрийн салбаруудад реформ хийж эдийн засгийн өсөлтийг хангах боломж байгааг нэр дэвшигч онцоллоо. УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигч Болдын Жавхлан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт сонгогчиддоо эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэж, шинэ сэргэлтийн бодлогоор бүсчилсэн хөгжлийн реформ хийх төвлөрсөн хүчийг төвийн бүстээ дэмжихийг уриалжээ. 

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигчид Төв аймагт сурталчилгаагаа үргэлжлүүлж байна

2020.06.11. Монгол Улс. Төв аймаг. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан Төв  аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулав. Газар тариалангийн арвин их туршлагатай, бүтээлч түүхтэй Жаргалантчууд зөвхөн нутагтаа төдийгүй Монгол орны бүс нутаг бүрд очиж, хүнсний ногоо тариалан, хөдөлмөрлөж байгаа гайхалтай ажилсаг хүмүүс юм хэмээн тэрбээр тодотгов. Бидний өмнө ямар их алдагдсан боломж байгааг, цаашид хөгжлийн ямар том боломж байгааг ард түмэнтэйгээ хамтдаа харж, хяналтаа тогтоож, шударга бустай хамтдаа тэмцэж ялсан он жилүүд байлаа. Энэ ялалтаа бид баталгаажуулж шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлэх учиртай гэдэгт сонгогчид санал нэгдэж байна гэжээ. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан: Төсвийн гүйцэтгэл анх удаа ашигтай гарлаа. Үндсэндээ хоёр дахь удаа. Гэхдээ 2010 оных нь гадаадын хөрөнгө оруулалт цутгаж байсан үе юм. Харин энэ удаа төсвийн хэмнэлт, далд эдийн засгийг илрүүлэх тэмцэл, гадаад худалдааны ашиг зэрэг үйл ажиллагаагаараа энэ амжилтыг үзүүллээ. Төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж халааны шууд үр дүн гэж болно. Олон тулгуурт эдийн засаг бол монголчуудын замнах ёстой зүг. Мал аж ахуй, газар тариалангаа бид хөгжүүлж ирсэн арвин туршлагатай. Мөн аялал жуулчлал, түүнийг дагалдах бизнес хөгжих бодит боломж бий болсон. Хүнд үйлдвэрлэл бол бидний ирээдүй хэмээн тодотгов. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхланд Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумын сонгогчид амжилт хүсч, суманд хийх ёстой ажлууд, хуулинд тусгах ёстой саналуудаа хэлж, багаараа хамтдаа ялахыг хүслээ.

Б.Жавхлан: Түнхэл тосгоны уулзалт нээлттэй, чөлөөтэй, халуун дотно болж өнгөрлөө

2024.06.12. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болдын Жавхлан Сэлэнгэ аймгийн Мандал суманд сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэв. Мандал сум бол Монгол улсын хамгийн их хүн амтай сум. Мандалчууд 25 мянгуулаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, гар үйлдвэрлэл, хүнс-цагаан идээний үйлдвэрлэл, гурил, зөгий, жимс-ногоо, шингэн хүнс гээд бүх төрлийн үйлдвэрлэл жигд сайн хөгжсөн. Зах зээлдээ хүрэх дэд бүтэц нь бэлэн. Үүнийг улам сайжруулаад, стандарт нэвтрүүлбэл хөгжлөөрөө цойлох газар. Манай нэр дэвшигчдийн баг өнөөдөр Мандал сумаар иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Илэн далангүй, нээлттэй сайхан уулзалт боллоо. Сэлэнгийнхэн ч найрсан ард түмэн юм гэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны иргэдэд олон боломж ч байна, олон асуудал ч байгааг олж харлаа. Засгийн газрын гишүүний хувиар өмнө нь ирээд шийдвэрлээд явсан асуудлыг эргэн санах хүмүүс ч мөн олон аж.

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг 40-90 хүртэл хувиар нэмэгдүүлэв

2024.06.13. Монгол Улс. Дархан-Уул аймаг. УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид хамтдаа Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчидттай уулзлаа. Цар тахал болон бусад гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр -4,2 хувь болтлоо агшаад байсан манай улсын эдийн засаг Засгийн газраас хэрэгжүүлсэн оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд 2023 оны эцэст 7 хувьд хүрч сэргэсэн юм. Хэдийгээр хүндхэн сорилтууд тулгарсан ч Монгол улс 1990 оноос хойш түүхэндээ анх удаа (хэлбэрийн хувьд хоёр дахь) төсвийн давж биелсэн орлогоороо төрийн албан хаагчдын цалинг 40-90 хүртэл хувиар нэмэгдүүлэв. Мөн анх удаа орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад 20-40 хүртэл хувийн нэмэгдэл олгож эхэлснээр эдийн засгийн өсөлтийг өрх рүү чиглүүлэв. Мөн тэрбээр Дархан сумын 1,2,3-р багийн иргэд сонгогчидтой хамтдаа уулзлаа. Багийн иргэд дэд бүтцийн, хүн амын олон бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад баярлалаа гэж талархан угтаж байгаа нь үнэхээр сайхан байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 1-р баг-Малчин багийг холбосон гүүрээр 15000 хүн 15 км тойрч хүрдэг байсан газраа 500м газраар товчлоод ирдэг болсон. Бодит ажил, бодит бүтээн байгуулалт цаашид ч үргэлжилнэ. Амьдрахад хамгийн таатай хотын иргэд, сонгогчидтой МАН-аас, Монгол улсын Ерөнхий сайдаас илгээлт аван ирсэн 10 нэр дэвшигчид хамтдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал шүүмж сонсож, халуун дулаан угтан авлаа. Дарханчууд ялалтын төлөөл хамтдаа санал нэгтэй, дуу нэгтэй байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид хамтдаа Дархан-Уул аймгийнхаа сонгогч иргэдтэй уулзсан, урам зоригтой, халуун дулаан үгтэй, захиа даалгавартай өдөр ийнхүү өндөрлөлөө. 2020-2024 оны хооронд Дарханд маань 920 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, шинээр 14 сургууль, 18 цэцэрлэг, 3 шинэ эмнэлэг баригджээ. Өнөөдрийн байдлаар 6 эмнэлэг шинээр баригдаж буйн нэг нь олон улсын стандартад нийцсэн 3-р шатлалын нэгдсэн эмнэлэг байх жишээтэй. Зөвхөн газар дээрх төдийгүй, газар доогуурх Дархан хот зэрэгцэн сүндэрлэсэн нь одоогийн хүн амын ачааллаас үлэмж хувиар илүү гарсан дэд бүтцийн бүтээн байгуулалт болоод байна. Нийтийн тээврийн хувьд ч үлгэр жишээ үзүүлж, тун саяхан 20 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийсэн билээ. Мөн Дархан-Уул аймагт хамрагдах 700 км авто замын сүлжээ бүрэн ашиглагдаж байна.

Солонгын өнгөтэй зэрэгцэн сонгуулиар өрсөлдөж явна

2024.06.16. Монгол Улс. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог буюу Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Монгол Ардын Намаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан нэр дэвшиж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа МАН-аас нэр дэвшигчдийн хамт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт үргэлжлүүлж байна. Хувьтай хүн хур борооноор гэх ардын сайхан мэргэн цэцэн үг бий. Хувь тавилан уу. Хур бороо дагуулсаар Монгол Улсын газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт очиж, Солонгын долоон өнгөтэй зэрэгцэн Сонгуулиар олон намтай өрсөлдөж явна. Газар тариалангийн бүс нутгийнхан маань ургац арвинтай байж, сонгууль ч амжилттай явагдах болтугай. Б.Жавхлан Дархан-Уул аймагт өссөн болохоор тэдэндээ хэдийнээ танил нэгэн. Тус аймгийнхан хоёр ч удаа итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон билээ. Б.Жавхлан ч тэднийхээ итгэлийг алдахгүй, урамыг хугалахгүй, Монгол Улсын Сангийн сайд хүртэл дэвшин ажиллаж, аймаг орон нутагтаа бүтээн байгуулалтыг цөөнгүй ажил хийжээ. Өнгөрсөн хугацаанд гишүүнээр сонгогдон ажиллахдаа хийсэн ажлаа тэдэндээ тайлагнаж, ирээдүйд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Хэдийгээр дарханчууд Болдын Жавхланд хоёр ч удаа итгэл хүлээлгэсэн ч, энэ удаагийн сонгуульд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээх даалгавар намаасаа авсан. Монгол Ардын Нам Болдын Жавхланд хөгжлийн томилолт өвөртлүүлээд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу илгээсэн учраас тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирээдүйд хийх ажлаа тайлагнахын сацуу өөрийгөө тэдэнд сайтар таниулах нь зүйтэй болов уу. 

Нэр дэвшигчид Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

2024.06.14. Монгол Улс. Дархан-Уул аймаг.Монгол Улсын Их Хурлын 2024 оны Ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог, төвийн бүсэд нэр дэвшигчид 2024.06.14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумдын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэд бүсийн хөгжилд сумдын төрөлжсөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогоо танилцууллаа. Төвийн бүс Дарханы дэд бүтцийг түшиглэн үйлдвэрлэлийн сэргэлтийг ирэх дөрвөн жилд эхлүүлэхийг зорьж байна. Харин иргэд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Ардын Намаас хэрэгжүүлсэн хамгийн үр бүтээлтэй ажлыг 5Ш ажиллагаа болон орон нутагт ипотекийн зээлийг 3 хувь болгосон явдал гэж дүгнэсэн байна. Төвийн бүсэд газар тариалангаас гадна уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлнэ. Шарын гол сум бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангах уурхайтай. Иймээс мөрийн хөтөлбөрт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр тусгаад байна. Дархан-Уул аймгийн 60 гаруй жилийн өмнөх аж үйлдвэрлэлийн сэргэлт ирэх 4 жилд төвийн бүсийн хөгжлийг дагаад эргэн ирнэ хэмээн харж байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан төвийн бүсийн энэ бодлогыг хэрэгжүүлэхийг бүс нутгийн иргэд дэмжлээ. Дархан-Уул аймгийн Орхон сум нь Монгол Улсын төмс, хүнсний ногооны 19-25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тодруулбал, сумын 1000 гаруй өрх газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тонн төмс, хүнсний ногоо, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлдэг. Харин мал аж ахуй эрхэлдэг 500 гаруй өрхтэй. Шинэ хоршоо хөдөлгөөнийг Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан нь ирэх жилүүдэд Орхончуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж, дэмжиж буйгаа илэрхийлж байв. Энэ өдрийн уулзалт үе дамжсан уурхайчдын өлгий нутаг Шарын гол болон атарчдын өлгий нутаг Хонгор сумдаар үргэлжилсэн юм. Иргэдийн зүгээс Монгол Ардын Намын өнгөрсөн дөрвөн жилд авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хариуцлага тооцох, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан цөлмөсөн явдлыг нийтэд ил болгож, хариуцлага тооцож буйг сайшаан, үргэлжлүүлэхийг хүсэж, багаар нь дэмжин итгэл хүлээлгэхээ илэрхийлэх хүмүүс олон байгаа юм.

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг амилуулж иргэд өгөөж хүртэж эхэлсэн 

2024.06.16. Монгол Улс. Сэлэнгэ аймаг. Сэлэнгэ аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 630.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэлэнгэчүүдтэй уулзах үеэрээ хэллээ. Тэрбээр өргөн Сэлэнгээрээ овоглосон Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелж, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг амилуулж, иргэд өгөөж хүртэж эхэлсэн. Шударга ёсны тэмцэлд ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэх сонголтын өмнө бид ирээд байна. Хулгай, луйвар хийсэн хүмүүс хилийн чанадаас сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Ардын Нам ялагдаасай, эхлүүлсэн энэ тэмцлүүд нь үр дүнгүй болоосой гэж байна. Гэхдээ ард түмэн авлигачдаас үргэлж хүчтэй байсаар ирсэн. Тиймээс ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын Нам заавал ялах ёстой гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт 2021, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед сэлэнгэчүүд орон нутагтаа хийх төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд  ачаа тээврийн хэсэг, гадна инженерийн шугам сүлжээ, хатуу хучилттай зам, авто зогсоолын зам талбайн ажлыг ашиглалтад оруулсан. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна. Эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ хүрээнд төвийн бүсийн тэргүүлэх чиглэл бол эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал байх болно гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй

2024.06.19. Монгол Улс. Дархан-Уул аймаг. Дархан-Уул аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханчуудтай уулзах үеэрээ хэллээ. Тэрбээр Монгол Улсын хоёр дахь том хот, Бурхантын Хөндийн дарханчууд, иргэд сонгогчид та бүхэнтэй өнөөдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа та бид хариуцлагатай сонголтын өмнө байна. Ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулахын тулд дарханчууд та бүхэн Монгол Ардын намыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт 2021, 2022, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед дарханчууд орон нутагтаа шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг нээж, хууль бусаар хувьчлагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг төрийн мэдэлд эргүүлэн авсан. Мөн Дархан арьс ширний цогцолбор байгуулах хүрээнд 180 га газар олгож, төвлөрсөн дэд бүтэц татах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2024 оны нэгдүгээр сараас 20 шинэ автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн гээд дэд бүтэц, нийгэм, соёлын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. УИХ-ын сонгуулийн 5-р тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлсэн. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелсэн, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааныхаа өгөөжийг иргэд хүртэж эхэлсэн. Тиймээс шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж, эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй энэ 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, үзэл санаандаа, үнэт зүйлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд дарханчуудаас хүслээ. 

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажиллалаа

2024.06.22.Монгол Улс. Дархан-Уул аймаг. УИХ-ын сонгуулийн V тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын сонгуулийн V тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. Дархан-Уул аймаг эрчим хүч, дулааныхаа 60 хувийг ашиглаж, 40 хувийн нөөцтэй байгаа юм. Гэхдээ бүсчилсэн хөгжилд дээрх нөөц хангалтгүй. Төвийн бүсийг аж үйлдвэржилтийн бүс болгоход эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна уулзалтын үеэр Төрийн албанд олон асуудал байгааг иргэд санууллаа. Энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг иргэд хүсч байв. 

Орон нутагт ажиллах хүчнийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлнэ

Төрийн байгууллага болон бусад бүх салбарт боловсон хүчин дутагдаж байна. Төвийн бүсийг хүнд хөнгөн үйлдвэрлэлийн бүс нутаг болгоход яах аргагүй ажиллах хүч чухал. Тиймээс орон нутагт  мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэйг нэр дэвшигчид онцоллоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин дутмаг байгаа учир бодлогоор бэлтгэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 

Төвийн бүсэд жижиг, дунд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжинэ

Иргэд өөрсдийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд бизнес эрхлэх сонирхол их байна. Гэтэл тэдэнд татвар дарамт болж байна. Тэгвэл дээрх асуудлын гарц шийдлийг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, төвийн бүсэд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжин ажиллана гэв. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өөр аль ч бүсэд байхгүй эдийн засгийн олон тулгуур бий. Энэ нөөц боломжоо ашиглан төвийн бүсээ хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө МАН-д байгаа учраас энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд илэрхийлж байна.

Ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, Ардын намыг сонгоорой

2024.06.26. Монгол Улс. Төв аймаг. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрбээр Өнөөдөр Та бид ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шударга ёсны реформд улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна. Албан тушаалд нүдээ сохолж, амин шуналаар үнэт зүйлээ худалдаж, ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, Ардын намыг сонгоорой гэлээ. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл бол эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний болон хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал юм. Тиймээс  Төв аймаг – Улаанбаатар хоттой хоршиж хөгжинө гэдгийг Ерөнхий сайд онцлоод УИХ-ын сонгуулийн 5-р тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Төв аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ерөнхий сайд 2021, 2023 онд тус аймагт ажилласан. Тус аймагт 2021 оноос хойш:

  • 9 сургууль, 9 цэцэрлэг, 8 дотуур байр,
  • 5 соёл спортын төв, Үндэсний археологийн музей,
  • 7 сумын эрүүл мэндийн төв,
  • 2 сумын нутгийн удирдлагын ордон зэрэг 43 барилга шинээр барьж эхэлснээс 30 нь ашиглалтад орсон.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх нярайн клиник ашиглалтад орсон.
  • Зуунмод дэд станцын хүчин чадлыг өргөтгөх болон шинэ дэд станцын барилга угсралтын ажил хийгдэж, дуусах шатандаа орсон.
  • Нутгийн зам төслийн хүрээнд Заамар, Угтаалцайдам, Цээл сумын чиглэлийн 122 км хатуу хучилттай авто замыг шинээр барих төсөл хэрэгжиж байна.

Харин ирэх дөрвөн жилд Хөшигийн хөндийд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна. Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Бөөрөлжүүтийн 300МВт-ын  дулааны цахилгаан станц барихаар МАН мөрийн хөтөлбөрөө тусгажээ. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихээ Төв аймгийн сонгогчид уулзалтын төгсгөлд хэлэв.

УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, Сангийн сайдаар улиран томилогдов

2024.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Болдын Жавхлан дэвшсэн тойрогтоо үнэмлэхүй ялалт байгуулж 3 дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо. Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхланг томилжээ. 

Translate