12 сар 4, 2024

Сангийн яам ахмадуудаа хүлээн авав…

2023.02.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Сангийн сайд Б.Жавхлан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Сангийн яам, санхүү эдийн засгийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр өнөөдөр ч чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг хэллээ. 2022 он гадаад хүчин зүйлийн нөлөөлөл ихтэй амаргүй жил байсан ч тооцоолж байснаас харьцангуй сайн үр дүн гарсан талаар болон Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тухайлбал ДНБ-ний алдагдлыг төсвийн хуульд 5,2% гэж тооцож байсан бол, 3,2% болж буурсан талаар болон өнгөрсөн жил түүхэнд байгаагүй экспорт хийж 12 тэрбум долларын орлого орсон зэрэг нь эдийн засаг тогтворжих суурь болж өгсөн гэдгийг онцоллоо. Мөн гадаад өрийн менежментийг сайн хийж, өмнөх бондуудын өрийг төлж, олон улсын зах зээлд дахин шинэ бонд амжилттай арилжаалсан зэргийг дурдлаа. Сангийн сайд Б.Жавхлан ирэх жилүүдэд олон улсын гадаад нөлөөлөл үргэлжлэх ч Сангийн яам маш хариуцлагатайгаар хичээн ажиллаж байгаа, эдийн засаг тогтворжиж, сэргэлт ажиглагдаж байгаа гээд ахмад эдийн засагч санхүүчдийн маань заавар, зөвлөгөөгөө үргэлж хэрэгтэй тул сургаалаа хайрлан хамтран ажиллахыг хүсээд, урт удаан насалж, энх байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө.