12 сар 4, 2024

Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавынд зочлов…

Тэрбээр Богдхан уулын байгалийн цогцолбор төвийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуйн аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ. Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна. Ялангуяа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав гуай хэлэв. Богдхан уулын байгалийн цогцолбор төв хиймэл нуур байгуулснаас гадна, морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байгаа юм.