12 сар 4, 2024

Хуримтлалтай хүүхэд бодлого хэрэгжиж эхэллээ…

2022.01.13. Сангийн яам. Монгол улс. 2022 онд байгалийн баялгаас олох орлогын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрд Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлал үүсгэнэ. Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрэв хүсвэл Ирээдүйн өв сангаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой. Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг иргэдэд хамгийн чирэгдэл багатай байхаар зохион байгуулж байгаа бөгөөд хүсэлтээ www.ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан сар бүр цахимаар, мөн өөрийн харьяалагдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст биечлэн очиж жилд нэг удаа гаргаж болно. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан бол сар бүрийн 20-ны өдөр банкан дахь хүүхдийн нэрийн дансанд орно гэж Сангийн яамнаас мэдээлэв.