БНТУ-ын Ерөнхий сайд айлчилж байна…
Монгол Улсын Ерөнхий сайдУ.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манайулсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэтхаруулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайдУ.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэлүзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсныхэлэлцээ үргэлжилж байна гэж Засгийнгазрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.